МОНГОЛЫН МАТЕМАТИКИЙН ОЮУТАН БАГШИЙН ТРАСК-Н ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ
Abstract
Тус судалгааг Монголын Математикийн Оюутан багшийн Судлагдахууны мэдлэг, Заах арга зүйн болон Технологийн цогц мэдлэг (ТРАСК)-ийн өнөөгийн байдлыг тодруулах, түүнд нөлөөлөх нөлөөллийн хүчин зүйлийг илрүүлэх зорилгоор Математикийн Багшийн мэргэжлээр 3, 4-р дамжаанд суралцаж буй 153 оюутнаас 3 үндсэн хэсэг бүхий хаалттай асуулгаар авсан. Судалгаанд оролцогчдын ТРАСК-н түвшин дунджаас дээгүүр байгаа ба ТРАСК-н түвшинд техник технологи, анги танхимын хүрэлцээгүй байдал зэрэг нь сөрөг, Мэргэжлийн дидактикийн хичээлийн агуулга нь эерэг нөлөө үзүүлж байгааг судалгааны үр дүнгээр тодорхойллоо. Мөн ТРАСК-н 7 элемент тус бүр хоорондоо шууд хамааралтай байна.
Downloads
Published
2024-04-22
Issue
Section
Articles