ЯПОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Authors

  • Дугаржав ТҮВШИНЖАРГАЛ Боловсролын хүрээлэн Author

Abstract

Олон улсад боловсролын чанараараа тэргүүлдэг улсуудын нэг болох Японы боловсролын шинэчлэл, хөтөлбөрийн хөгжлийн талаар танилцуулж байна. Япон улсын боловсролын салбар дахь шинэчлэл нь 1950-иад оноос хойш тодорхой үе, хугацааны давтамжтайгаар системтэй хөгжиж ирсэн бөгөөд энэ хугацаанд ерөнхий боловсролын хөтөлбөрт хэд хэдэн удаа томоохон өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн байна. Сургалтын хөтөлбөр нь PDCA загварын дагуу төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах гэсэн үе шаттай циклээр хөгжиж иржээ. Ялангуяа, сургалтын хөтөлбөрийн талаар үндэсний хэмжээнд 2- 3 үе шаттай хэлэлцүүлэг хийж, шинэчлэх чиглэлийг үндэслэлтэй тогтоодог туршлагыг судалж, хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

References

(2013 он), “Япон улсын боловсролын хөтөлбөрийн онцлог” илтгэл, Токио Гакүгэй Их сургууль, орлогч захирал Ивата Ясүюки

(2016 он), “Япон улсын боловсролын хөтөлбөр ба шинэчлэл”илтгэл, Япон улсын БСШУЯ, Бага дунд боловсролын сургалтын xөтөлбөрийн xэлтсийн мэргэжилтэн Кэниширо Тайчи

(2016) “Review of the Australian Curriculum”, Australian Government Department of Education

Published

2024-08-20