“ТАЙЛБАРТАЙ ДАСГАЛЫН АРГА”- ЫГ Г.РЭНЦЭНДОРЖ ШИГ ХЭРЭГЖҮҮЛЖ,  АНГИАРАА САЙХАН БИЧИЖ СУРГАХ АРГЫГ Б.ЛУВСАНЦЭРЭН ШИГ ЭЗЭМШИХ  АРГА ЗҮЙ

Authors

  • Цэрэнцол ОЮУН Author

Abstract

Өнөөдөр хүүхэд залуусын хэл ярианд, аливааг тайлбарлан ярих, бүтээлчээр сэтгэн бодож түүнийгээ ажил үйлсдээ баяжуулан хэрэглэх, алдаагүй, цэвэр сайхан бичих үйл чухал болжээ. Монгол хэлний ерөнхий боловсролын 12 жилийн үндэсний хөтөлбөрт: “Сурагчид эх хэлний баялаг санг эзэмшин, аливаа бичвэрийг задлан шинжилж ойлгох, гол ба гол бус асуудлын учир шалтгаан, мөн чанарыг эрж хайж бүтээлчээр судлан, шийдвэрлэх чадвар, дадлагатай болох, санаа бодлоо зөв, цэвэр бичиж тэмдэглэх...” тухай зорилго, зорилт дэвшүүлсэн байна.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн ихээр хэрэглэж болох бүтээлч суралцахуйн нэг арга нь ”Тайлбартай дасгалын арга” юм. Энэ аргыг хэрэглэн, 1980-1990-ээд оны монгол хэлний сургалтаар хүүхдийг хөгжүүлж, учирлан ойлгож мөн чанарыг задлан шинжилж, тайлбарлан ярих чадвартай болгоход ихээхэн амжилт олж байв.

Зорилго, зорилт ижил энэ арга зүйг өнөөдөр монгол хэлний гэлтгүй, ямар ч хичээлд хэрэглэх нь чухал байна. Энэ үүднээс, Монгол Улсын гавьяат багш, 1980-1990-ээд оны “Шинийг санаачлагч, бүтээлч багш Гонжавын Рэнцэндоржийн тэр үед алдаршсан “Тайлбартай дасгалын арга”-ыг арга зүйчлэн танилцуулж байна.

Мөн өнөөдөр зөв сайхан бичиж, оновчтой найруулан илтгэж, бичих чадвар хамгийн эрхэмд тооцогдох болов. Энэ чиглэлээр мөн 1980-1990-ээд оны үед ихээхэн амжилт олж, улсын хэмжээнд зааавал дэлгэрүүлэх тэргүүн туршлага болж байсан Дорнодын Дашбалбар сумын 8 жилийн дунд сургуулийн монгол хэлний багш Б. Лувсанцэрэнгийн “Зөв, сайхан бичиж, найруулах туршлага” –ыг дээрх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга зүйн хүрээнд зориудаар, монгол хэлний мэргэжилтэн, арга зүйч, багш нарт хүргэж байна.

References

Гаадамба, Ш. (1988). “Га багшийн дурсамж”. Улаанбаатар.

Жагдал,С., Дашзэвэг,Ц. (2016). Тайлбартай дасгалын арга, 50 жил. Улаанбаатар.

Лувсанцэрэнгийн хувийн архивийн материал, 1968-2007он

Оюун,Ц. (2016). Тайлбартай дасгалын арга, сургалт семинарын материал. Улаанбаатар.

Published

2024-07-08