БАГШ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН ХАНДЛАГЫН СУДАЛГАА

Authors

  • Төмөрбат БАТБОЛД МУБИС Author
  • Чулуунбаатар БАЙГАЛМАА МУБИС Author
  • MAGEGENTANA Author

Abstract

БНХАУ-ын ӨМӨЗО-ы багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын хувьд суралцагчдын мэдлэг, чадварыг тухайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд үнэлдэг боловч хандлага төлөвшлийг тусгайлан үнэлэхгүй байгаа нь гол асуудал болоод байна. Иймээс тус судалгааны ажлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн багш мэргэжлээр суралцагчдын хандлагыг үнэлэх БХМ-2018А сайжруулсан аргачлал боловсруулж, үр дүнг тооцлоо. Багш мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн 391 оюутныг судалгаанд хамруулж асуулга болон кейс тестийн аргаар хандлагыг үнэлсэн. Судалгааны үр дүнд БХМ-2018А сайжруулсан аргачлалаар багш мэргэжлээр суралцагчдын хандлагыг бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр судалж үзэхэд 77-85 хувийн хооронд буюу харьцангуй өндөр хувьтай гарсан. Задалж үзвэл багшийн харилцаа болон ёс зүй нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин хүүхдэд хандах хандлага, багшийн хувийн онцлог болон бүтээлч сэтгэлгээ нь дунд зэрэг, багш мэргэжлийн онцлогийн талаарх үзэл, хандлага болон багшийн сэтгэл хөдлөл нь хамгийн бага үзүүлэлттэй байна. Харин кейс тестээр хандлагын бүрэлдэхүүн хэсгийн үр дүнг авч үзвэл сэтгэл хөдлөл, мэдрэмж, танин мэдэхүй, үзэл ойлголт нь ижил буюу 64-85 хувь хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн бол зан үйл, үйлдэл нь 63-81 хувь гарсан.

References

Батболд,Т., Ариунаа,Д., Баярмаа,Б., Батцэцэг,С., Зол-Эрдэнэ,Д. (2018). Судалгааны ажлын арга зүй. Улаанбаатар: Соёмбо Принтинг.

БНХАУ-ын Боловсролын яам. (2008). Бага, дунд сургуулийн багшийн ажил мэргэжлийн ёс журам.

БНХАУ-ын Сурган хүмүүжлийн яам. (2018). Шинэ цаг үеийн бага, дунд сургуулийн багшийн ажил мэргэжлийн үйл ажиллагааны хандлагын арван зүйлийн чиг баримжаа.

МУБИС. (2018). Багш мэргэжилтний хандлагыг үнэлэх үнэлгээний үндэслэл боловсруулах. ШУТС-ийн төсөл.

Туяа,Б., Батболд,Т., Байгалмаа,Ч. (2018). Багш мэргэжилтний хандлагыг тодорхойлох нэгэн аргачлал, туршилтын үр дүн. Боловсролын чанар, үр дүн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 281-285.

Hanan, A. E., Amaal, M. A. (2015). Teachers’ Knowledge, Attitudes and Reported Strategies to Assess and Support the Students with Learning Difficulties. IOSR Journal of Nursing and Health Science, Volume 4, 79-92.

Kamonwan, T., Suwimon, W. (2012). Teacher attitude and needs assessment concerning the use of student portfolio assessment in Thailand’s educational reform process. International Journal of Psychology: A Biopsychosocial Approach, 10, 71–88.

Khaloufa, D. A. (2008). Teachers’ and students’ attitudes toward formative assessment and feedback in teaching English for specific purposes ESP. University of Glasgow.

Myint, S. K. (2015). Attitude Measurements in Science Education: Classic and contemporary.

Satish, K. K. (2014). A Study of Teacher Effectiveness in relation to attitude towards teaching profession. International Journal of Education and Psychological Research (IJEPR) Volume 3, Issue 4, 11-18.

Published

2024-07-05