БНХАУ-ЫН МАТЕМАТИКИЙН СУРАХ БИЧГИЙН ТАЛААР ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТОЙМ
Abstract
БНХАУ-ын математикийн сурах бичгийн сүүлийн арван жилийн (2008-2018) судалгааг тоймлон гаргаж, математикийн сурах бичгийн судалгааны өнөөгийн байдлыг үнэлэх, цаашдын судалгааны чиглэлийг харуулах зорилгоор энэ өгүүллийг бэлтгэв. CNKI.NET мэдээллийн эх сурвалжаас хайхад математикийн сурах бичгийн судалгаа ер нь сурах бичиг зохиох судалгаа, сурах бичгийн шинжилгээ,сурах бичгийн хэрэглээ, сурах бичгийн түүхийн судалгааны чиглэлийн 1241 баримт бичиг байна.Судалгаанд математикийн сурах бичгийн онолын үндэс ба онолын шинэчлэлийг хөгжүүлэх, математикийн сурах бичгийн судалгаа хийх судалгааны аргыг баяжуулан, сурах бичгийн дизайн, бичлэг, хэвлэлт ба хэрэглээ зэрэг практик чанар бүхий судалгааг чухалчлах хэрэгтэй байгааг тодруулсан саналыг дэвшүүлсэн.