ТҮҮХЭН ТОГТОЛЦООНЫ АРГА ЗҮЙД ТУЛГУУРЛАСАН БАГШ БОДЛОГЫН СУДАЛГАА
Keywords:
багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх бодлого, өөрчлөлтийн хүчин зүйл түүхэн үйл явцAbstract
Энэхүү судалгааны зорилго нь ЕБС-ийн багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх бодлогын өөрчлөлтийн шалтгааныг түүхэн тогтолцооны арга зүйн бүтэц, тогтолцоо, оролцогч түвшний харилцан хамаарлаар шинжлэх юм. Бүтцийн түвшинд улс төр, нийгмийн өөрчлөлт; тогтолцооны түвшинд албан ёсны хууль, дүрэм журам; оролцогчийн түвшинд ЗГ, боловсролын яам, багш нар гэж тодорхойлон дараах үр дүнд хүрэв. Нэгт, түүхэн үйл явцад бүтцийн түвшний хүчин зүйл нь тогтолцоо болон оролцогчдод нөлөөлөн багш бодлого өөрчлөгдөх гол учир шалтгаан болдог байна. Хоёрт, тогтолцооны хүчин зүйл нь оролцогчид боломж олгож, багш бодлогыг тогтмол өөрчилсөн байна. Гуравт, оролцогч нь бүтэц болон тогтолцооны нөлөөн дор стратегийн өөрчлөлтийг байнга хэрэгжүүлж ирсэн ба энэ нь багш бодлого өөрчлөгдөхөд чухал хүчин зүйл болдог байна. Үүнээс харахад багш бодлогын өөрчлөгдсөн учир шалтгааныг нарийвчлан ойлгож, түүний дагуу оновчтой бөгөөд бодит үр дүнтэй бодлого боловсруулахын тулд дээрх гурван түвшний харилцан хамааралд анхааран, эдгээрийг цогцоор нь судлах шаардлагатай юм