БОЛОВСРОЛ ДАХЬ ФИЛОСОФИЙН ОРЧИН ҮЕИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Надмид БЭГЗ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

Боловсролын философи бол боловсролын мөн чанарын хамгийн ерөнхий, гол зүй тогтол, хамаарлуудыг судалдаг сэтгэлгээний тодорхой аргыг илэрхийлэгч оюуны соёл, шинжлэх ухааны шинэ чиглэл юм. Боловсролын философи нь нэг талаасаа боловсролын хүрээний тухай шинжлэх ухааны төсөөллүүдийн тогтолцоо байдаг бол нөгөө талаасаа сургалт, хүмүүжлийн явцад хүн бүрт төлөвшдөг иргэний хүмүүжил төлөвшил, түүний зүй тогтлын тухай мэдлэг юм. Иймээс боловсролын философийн хүрээнд хүн ба хүний хөгжил, түүний амьдралын утга учрыг ойлгох янз бүрийн үзэл баримтлалууд ч бас багтаж байдаг. Манай оронд ХХ зууны 90-ээд оноос төлөвшиж тогтож буй боловсролын философийн ухаанд чухал байр суурь эзэлдэг боловсрол дахь философийн орчин үеийн зарим асуудлыг энэ өгүүллийн хүрээнд авч үзэж, уншигч олонтой санал солилцох зорилгоор үүнийг бичив.

References

ЮНЕСКО. (2017). Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь. Ред. Д.Бадарч, Н.Бэгз. Улаанбаатар.

Бэгз,Н. нар. (2012). Боловсролын философи. Улаанбаатар.

Moore, Brooke Noel., Bruder, Kenneth. (2001). Philosophy. The Power of Ideas. Boston

Бэгз,Н. (1996). Боловсролын онол, арга зүйн зарим асуудал. Улаанбаатар.

Эйде,Х. (1991). Педагогические исследования в США. Перспективы, No 1

Бэгз,Н. (2015). Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд. Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 1. Улаанбаатар.

Published

2024-07-05