ИС-ИЙН ОЮУТНУУДЫН СУРАЛЦАХ СЭДЭЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Хөрвөх ангийн жишээн дээр

Authors

  • Гүнчин БАДАМАА Author
  • Дүгэрсүрэн АЛТАНЦЭЦЭГ Author
  • Бөхөө ЦАГААЧ Author

Abstract

Оюутан залуучууд нь нас, хүйс үл харгалзан хүрээлэн буй орчны нөлөөнд автдаг(Ко Кюнг-Хи, 2003). Зан төлөвөө зохицуулах, хянахын тулд багш, эцэг эхийн тусламж тэдэнд нэн шаардлагатай байна. Бодит амьдрал дээр хүүхдийн хүсэл тэмүүллийг дээшлүүлэхэд багшийн хувьд "энэ даалгаврыг хийгээд ирвэл дүнг ахиулья эсвэл дүн авахыг хүсэж байвал энийг хий, харин эцэг эхийн хувьд хичээлээ сайн хийвэл хүссэн зүйлийг нь биелүүлье эсвэл эсрэгээр хичээл хийхгүй бол хүссэн зүйл хаалттай мэтээр эерэг сөрөг гэж бодсон янз бүрийн арга хэрэглэж урамшуулах юмуу шийтгэх гэж оролдон энэ аргаа тэдний суралцахад тустай гэдэгт итгэдэг.

Оюутнуудаас “хичээл хийх” тухай асуухад ихэнх нь “хийхгүй бол багшид загнуулна” эсвэл “аав ээжийн урмыг хугалахгүй гэсэндээ” мөн “ирээдүйд энэ мэргэжил хэрэгтэй гэж хэлсэн тиймээс хийдэг” гэх мэтээр хэн нэгний оролцоотой хийж байгаагаа өөрөө дурлаж хийж байгаа мэтээр илэрхийлнэ. Нэг талаас багш, эцэг эхчүүд гаднаас нөлөөлөх замаар(гадаад сэдэлжүүлэлт) тэднийг илүү сайн хийх сэдлийг төрүүлдэг гэж итгэдэг бол нөгөө талаас оюутнууд нь багш, эцэг эхчүүдийн “шагнал эсвэл шийтгэлд” анхаарлаа төвлөрүүлж хичээл хийж байна. Өөрөөр хэлбэл буруу итгэл үнэмшил нэмэгдэх тусам хүний ​​сурах сонирхол алга болж, аливаа зүйлийг хийх зорилго нь ямар нэгэн “нөхцөл” юм гэх ойлголтыг төрүүлдэг байна. Уг чанартаа хүнээр хэлүүлж шаардуулж хийдэг гадаад сэдлээс илүү өөрөө ухаарч ойлгож хийдэг дотоод сэдэл өндөр буюу өөрийн шийдвэр гаргах төвшин өндөр байх нь чухал юм.

Өнөөгийн байдлаар бид боловсролын аль ч түвшинд үр дүнтэй суралцах чадварыг хөгжүүлнэ гэж заасанч сүүлийн жилүүдэд ЕБ-ыг төгсөгчдийн ЭЕШ-ын үзүүлэлт оноо тогтмол буурч тэр тусмаа тоон болон байгалийн ухаанаар шалгалт өгөх хүүхдийн тоо эрс цөөрсөн, улмаар их сургуульд дэвшин суралцах хүүхдүүд дундаас нь орхих, гадагшаа тэмүүлэх зэргээс дэвшүүлсэн зорилго төдийлөн хэрэгжихгүй байгааг мэдэж болно. Эдгээр байдал яагаад үүсэн бий болсныг судалсан судалгаа цөөн, Их дээд сургуулийн түвшинд ховор байна. Нөгөөтэйгүүр сургалтын үр дүнг дээшлүүлэхэд хувь оюутны “бие даасан байдал буюу өөрийгөө тодорхойлох” шинж хамгийн нөлөөтэй гэж асуудал дэвшүүлэн өөрийгөө тодорхойлон сурах (Self-Determination Theory: SDT) онолд үндэслэн хөрвөх ангийн оюутнуудын суралцах сэдлийн түвшинг тодорхойлж үр дүнг гаргав. 

References

Солонгос хэл дээр:

강해동, 강동주, & 허균 (2019). 몽골과 한국의 교육 비교연구-교수법을 중심으로. 동북아시아문화학회 국제학술대회 발표자료집, 146-149.

김아영 (2002). 자기결정성 이론에 따른 학습동기 유형 분류체계의 타당성. 교육심리연구, 16(4), 169-187.

김아영 (2010). 자기결정성이론과 현장 적용 연구. 교육심리연구, 24(3), 583-609.

김창수 (2015). 비교, 그 대상이 다르다?: 한국과 캐나다를 중심으로. 한국국제경영관리학회 학술발표대회 논문집, 211-215.

박병기, 이종욱, & 홍승표 (2005). 자기결정성이론이 제안한 학습동기 분류형태의 재구성. 교육심리연구, 19(3), 699-717.

봉미미, 이화숙 (2008). 한국 청소년의 학습동기에 영향을 미치는 사회문화적 요인 탐색. Korean Journal of Psychological and Social Issues, Vol. 14, No. 1(특집호), 319-348.

이민경, 김상수 (2018a). 자기결정성 이론에 따른 쿠웨이트 유학생의 학습 동기 연구.

예술인문사회융합멀티미디어논문지, 8, 515-523.

이민경, 김상수 (2018b). 한국 대학생과 중국 유학생의 학습 동기 비교 연구.

예술인문사회융합멀티미디어논문지, 8, 607-614.

이수영, 이현주, & 곽이랑 (2018). 자율성, 유능성, 관계성이 자기결정성 동기에 미치는 영향.

예술인문사회 융합 멀티미디어 논문지, 8(11), 601-612.

이인혜, 공하림 (2019). 외국인 학부 유학생의 자기결정성 동기 유형과 학업 스트레스 연구. Journal of Korean Culture, 45, 105-140.

최병연 (2002). 자기결정성 학습동기 이론의 교육적 적용. 교육문제연구, 16, 165-189.

홍종명 (2017). 베트남인 한국어 학습자의 자기결정성 동기 연구. 우리말연구 (51), 245-268.

Англи хэл дээр:

Chirkov, V. I. (2009). A cross-cultural analysis of autonomy in education: A self-determination theory perspective. Theory and Research in Education, 7(2), 253-262.

Deci, E. L., & Ryan, R. M. (2008). “Facilitating optimal motivation and psychological well-being across life’s domains”: Correction to Deci and Ryan (2008).

Goyette, K., & Xie, Y. (1999). Educational expectations of Asian American youths: Determinants and ethnic differences. Sociology of Education, 22-36.

Lepper, M. R., Corpus, J. H., & Iyengar, S. S. (2005). Intrinsic and extrinsic motivational orientations in the classroom: Age differences and academic correlates. Journal of educational psychology, 97(2), 184.

Ryan, R. M., & Deci, E. L. (2000a). Intrinsic and extrinsic motivations: Classic definitions and new directions. Contemporary educational psychology, 25(1), 54-67.

Ryan, R. M., & Deci, E. L. (2000b). Self-determination theory and the facilitation of intrinsic motivation, social development, and well-being. American psychologist, 55(1), 68.

Sagie, A., Elizur, D., & Yamauchi, H. (1996). The structure and strength of achievement motivation: A cross‐cultural comparison. Journal of Organizational Behavior, 17(5), 431-444.

Zhu, Y., & Leung, F. K. (2011). Motivation and achievement: Is there an East Asian model? International Journal of Science and Mathematics Education, 9(5), 1189-1212.

Published

2024-07-04