PEARSON БОЛОН ҮНДЭСНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Authors

  • Нямдорж УНДАРМАА Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

Рearson англи хэлний сургалтын хөтөлбөрийг Монгол улсын дунд боловсролын англи хэлний сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлав. Ингэхдээ хэлний түвшин, судлах цаг, суралцахуйн зорилт, бүлэг сэдвийн агуулга, хэрэглэгдэхүүн гэсэн үзүүлэлтээр шинжилгээ хийв. Монгол улс Бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд англи хэлний хөтөлбөрийг Европын холбооны нэгдсэн хүрээний англи хэлний түвшинд баримжаалан суралцагчийн хүрвэл зохих үр дүнг тодорхойлов.

Үндэсний дунд боловсролын англи хэлний хөтөлбөрийн бүлэг, сэдэв, тэдгээрийн доторх агуулгын хүрээ, үгсийн сангийн хэмжээ, хэлний хэрэглээ, мэдлэг, чадварыг Pearson англи хэлний сургалтын хөтөлбөртэй харьцуулахад анги ахих тутам ялгаатай байдал ажиглагдаж байв. Иймд англи хэлний сургалтын хөтөлбөрийн агуулга, үгсийн сангийн хэмжээ, хэлний хэрэглээ, мэдлэг, чадварыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулах хэрэгцээ бий болсныг судалгаа харуулав. Pearson англи хэлний сургалтын хөтөлбөр нь хүний хөгжил, 21-р зууны болон ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх, STEАM (Science, Technology, Engineering, Arts and Maths) мэдлэг, чадварыг олгоход илүү анхаарсан сэдэв, агуулга багтсан байгаад дүн шинжилгээ хийж, үндэсний дунд боловсролын англи хэлний хөтөлбөрт дээрх агуулгыг шингээхийн зэрэгцээ Монголын уламжлал, ёс заншил, соёлын элементүүдийн агуулгаар баяжуулах нь зүйтэй гэж үзэв. Мөн Рearson англи хэлний сурах бичгийн агуулгыг баримтын болон хэрэглээний гэсэн хэлбэрээр тодорхойлж байгаа нь сургалтыг нийгмийн хийгээд суралцагчийн хэрэгцээнд бүрэн нийцүүлсэн шийдэл болж чадсан байна. Энэхүү сайн туршлагыг үндэсний дунд боловсролын англи хэлний хөтөлбөрт авч үзэж, тусгах нь бидний гол зорилго болно.

References

Боловсролын хүрээлэн. (2019). Бага боловсролын сургалтын хөтөлбөр. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2019.) Суурь боловсролын сургалтын хөтөлбөр. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2019). Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2019). Суурь боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж ‘Англи хэл X-XII’. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2019). Суурь боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж ‘Англи хэл X-XII”. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2019). Суурь боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж. Англи хэл. Улаанбаатар.

Боловсролын хүрээлэн. (2019). Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж, Англи хэл. Улаанбаатар.

Pearson. Tasia Vassilatou, Liz Kilbey, Catherine Bright, Jennifer Heath. Wider world.

Pearson. Carolyn Barraclough, Bob Hastings with Fiona Beddall, James Savery. Wider world 2.

Pearson. Carolyn Barraclough, Bob Hastings with Fiona Beddall, James Savery, Wider world 3.

Оюунцэцэг, Н. (2023). 21-р зууны боловсрол. Насан туршийн суралцахуй. Улаанбаатар.

Ундармаа, Н. Ариунаа, Р. Сарнай, Б. Өлзийхүү, Ш. (2023).Англи хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүй. 2020. Улаанбаатар

Мира Н, (2009). Англи хэлний боловсролын өнөөгийн байдлын судалгааны үр дүн, цаашдын төлөв байдал, Улаанбаатар.

Pearson English Connect - https://englishconnect.pearson.com/

English Curriculum Standards- https://opportunities-insight.britishcouncil.org/

https://www.gov.uk/government/publications/national-curriculum-in-england-primary-curriculum

Rahmawati1, Ridwan2, Jonna Mae B Calambro 3. A Comparative-Case Study of Junior High School English Curriculum between Indonesia and the Philippines (eudl.eu)

Published

2024-07-04