ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Банкны жишээн дээр

Authors

  • Лхагва БУЛГАА Author

Abstract

Энэхүү судалгааны ажлаар банкны жишээн дээр банкны салбар нэгжийн үйлчилгээ, үйлчилгээний ажилтан, лавлах төвийн үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулал, реклам сурталчилгаа гэсэн үзүүлэлтүүдийг сонгон авч харилцагчийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлж, үнэлэхийг зорьсон болно. Манай улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ ялгарал багатай байдаг учир одоо үеийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотой үйлчилгээний чанар, харилцагчаа халамжлах, итгэл даах чадвараар ялгарах хэрэгцээ урган гарч байна. Иймд банкны үйлчилгээний сэтгэл ханамжид хамгийн их нөлөөлөл үзүүлж байгаа хүчин зүйлсэд салбар нэгжийн технологийн дэвшил, харилцагчдын хэрэгцээнд нийцсэн байдал, ажиллах цагийн хуваарь, ёс зүйтэй шударга, түргэн шуурхай үйлчилгээ, хэрэгцээг ойлгон чин сэтгэлээсээ туслах, лавлах төв нь эхний хандадтаар асуудлыг шийдвэрлэх, холбогдоход хялбар байдал тодорхойлогдсон. Харин урамшуулал хөнгөлөлт харилцагчдын сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг болох нь ажиглагдсан. 

References

Батсайхан,Б., Дэлгэржав,М. (2015). Байгууллагын сэтгэл судлал. Улаанбаатар.

Болдбаатар Д. (2022). Customer experience . Улаанбаатар.

Доржжав,Д. (2008). Харилцааны сэтгэл зүйн ертөнц. Улаанбаатар.

Дэлгэржав, М. (2012). Эдийн засгийн сэтгэл судлал. Улаанбаатар.

Увш,П., Хэрлэн,Б. (2004). Байгууллагын зан үйл. Улаанбаатар.

Увш,П., Хэрлэн,Б. (2011). Байгууллагын зан төлөв. Улаанбаатар.

Стаут,Л. (2009). Хүний нөөцийн удирдлага. х.151. Улаанбаатар.

Published

2024-07-04