АРДЫГ ГЭГЭЭРҮҮЛЭХ ЯАМ БАЙГУУЛАГДСАН ОН ЦАГИЙГ ТОДРУУЛАХ АСУУДАЛД

Authors

  • Цэвээндаш ДЭЛГЭРСАЙХАН МУБИС-ийн Багшийн сургууль Author

Abstract

Монгол улсад орчин үеийн сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд, мөн мэргэжлийн боловсрол, сургалтын бүхэл бүтэн тогтолцоо бүрэлдэн тогтож, хөгжсөн нь боловсрол, гэгээрлийн хэрэг эрхэлсэн тусгай яам үүсэн байгуулагдаж, хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд орчин цагийн сургууль, боловсрол гэгээрлийн хэргийг үүсгэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарсны үр дүнд Нийслэл хүрээ болон орон нутгуудад бага, дунд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиуд бий болж, тэдгээрийг удирдан зохион байгуулах тусгай газар буюу яам шаардлагатай болсон талаар Дотоод Явдлын Яамнаас гаргасан баримт бичгүүдэд дурдсан байна.

Ардыг Гэгээрүүлэх Яам байгуулагдсан он цагийг архивын баримт, холбогдох судалгааны бүтээлүүдэд тулгуурлан тодруулах, зарим ташаа ойлголт, мэдээллийг залруулах, түүхэн бодит үнэнийг тодорхойлоход хувь нэмэр болгох зорилгоор энэхүү өгүүллээ бэлтгэв.

References

Батдорж, Ч., Хишигт, Н., Чулуун, С. (2021). Монгол улсын шинжлэх ухааны түүх. I боть. Улаанбаатар: Соёмбо принтинг.

Боловсрол, шинжлэх ухааны яам. (2021). Монголын боловсрол нэвтэрхий толь. I боть. Улаанбаатар: НЭПКО ХХК.

Болдбаатар, Ж., Батбаяр, Ц., Уламбаяр, Д., Хишигт, Н., Өлзийбаатар, Д., Эрдэнэбат, Д., Батдорж, Ч., Баттүшиг, Г. (2023). Монгол улсын түүх (XX-XXI зуун). Хоёрдугаар боть. Монгол Улсын үндэсний ардчилсан хөгжлийн замнал (1921-1940). Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Болдбаатар, Ч., Байгалмаа, Ч., Борхүүхэн, С. (2021). Монголын боловсрол 100 үйл явдал. Улаанбаатар: НЭПКО ХХК.

Дашцэрэн, Б. (2017). Монгол Улсын шинэ түүхийн он дарааллын товчоон (1921-1957). Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Дондог, Ч. (1987). Иргэний анхны сургуулиуд. Улаанбаатар: Армийн СХ-ийн хэвлэх үйлдвэр.

Мөнх-Очир, Д. (2021). Ардын хувьсгалын зууны тоолол ба алдартнууд (1921-2020 оны хооронд). Улаанбаатар: Арвай бархан хэвлэх үйлдвэр.

Шагдар, Ш., Батсайхан, Б. (2009). Монголын боловсролын түүх. I боть. Улаанбаатар: Стартлайн ХХК.

Published

2024-07-04