ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН
Abstract
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.13. “хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг нэвтрүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлнэ” зорилт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 41 дэх заалтад “Сонгон, секц, дугуйланг хичээллүүлж буй өнөөгийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн хувилбар боловсруулж хэлэлцүүлж, үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг боловсруулах”гэж заасны дагуу ЕБС-ийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны нөхцөл байдлыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний үр дүнг хүргэж байна.
Судалгааны мэдээллийг онлайнаар аймаг, нийслэлийн Боловсрол соёл урлагийн газраар дамжуулан 419 сургуулиас цуглуулж шинжилгээ хийв.
References
МУЗГ. (2016). Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр. Улаанбаатар. 42.
БСШУСЯ. (2017). 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөр. Улаанбаатар. 9.
БСШУЯ. (2015). Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Улаанбаатар. 160-179.
БСШУЯ. (2014). Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Улаанбаатар. 15, 145.
Батболд.Т., Ариунаа. Д., нар (2017). Судалгааны арга зүй. Улаанбаатар.