БУСАД ОРНУУДЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫН ЗОРИЛГО, ЧИГ ХАНДЛАГА
Abstract
Сургалтад мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийг дараах байдлаар тусгадаг. Үүнд, компьютер буюу МХХТ-ийн боловсрол олгохоор компьютерийн ухаан ба мэдээллийн боловсрол зэрэг хөтөлбөрт тусган бие даасан хичээл хэлбэрээр зохион байгуулах буюу “МХХТ-ийн тухай судлах”; сургах, суралцах үйл ажиллагаанд мультимедиа технологи, интернэт, вэб зэрэг МХХТ-ийг сургалтыг дэмжих хэрэгсэл болгон ашиглах буюу “МХХТ ашиглан суралцах”; сургалтад МХХТ-ийг нэгтгэх буюу суралцах, сургах үйл ажиллагаанд МХХТ-ийг зайлшгүй хэрэгсэл болгон ашиглах буюу “МХХТ-иор суралцах” гэсэн байдлаар хэрэгжүүлж байна (UNESCO:IIEP, 2003).Энэ чиглэлийн сургалтыг бүхэлд нь мэдээлэл зүй гэж нэрлэх нь бий (UNESCO/IFIP, 2000). МХХТ-ийн хичээл нь компьютер, компьютерийн сүлжээ (интернэт), микроэлектроник, мультимедиа, програм хангамж, програмчлал зэрэг тоон мэдээллийг боловсруулах, дамжуулахад ашиглах шинэ технологиудтай холбоотой өргөн хүрээний агуулгыг хамарна. Түүнчлэн дэлхийн өндөр хөгжилтэй оронд МХХТ-ийг тусдаа хичээл байдлаар заахаас гадна бусад хичээлийг заахад хэрэглүүр, нөөц (интеграцчлах, нэгтгэсэн хичээл байдлаар) болгон ашиглаж байна (Eurydice, 2013). Энэхүү өгүүлэлд дэлхийн улс орнуудын ерөнхий боловсролын мэдээлэл зүй (мэдээллийн технологи)-ийн сургалтын зорилго, чиг хандлагад хийсэн судалгааны дүнг танилцуулж байна.
References
ACM (2003), A Model Curriculum for K–12 Computer Science, ACM K–12 Task Force Curriculum Committee, 2003
ECDL Foundation (2012), What is ECDL/ICDL? Retrieved from http://www.ecdl.org/programmes/index.jsp?p=102&n=108&a=0 on December 18, 12
Eurydice (2011), Key Data on Learning and Innovation through ICT at School in Europe 2011, Education, Audiovisual and Culture Executive Agency
Eurydice (2013), Eurydice - Facts and Figures: Recommended Annual Taught Time in Full-time Compulsory Education in Europe 2012/13, Retrieved from http://eacea.ec.europa.eu/education/eurydice/facts_and_figures_en.php
ISTE (2007), National Educational Technology Standards for Students, The International Society for Technology in Education, 2007
Microsoft (2013), Microsoft Digital Literacy Curriculum, Retrieved from http://www.microsoft.com/About/CorporateCitizenship/Citizenship/giving/programs/UP/digitalliteracy/GBR/default.mspx
Partnership for 21st Century Skills (2010), Framework for 21st Century Learning. Retrieved From http://www.p21.org/index.php?option=com_content&task=view&id=254&Itemid=119
UNESCO-UIS (2009), Guide to Measuring Information and Communication Technologies in Education, UNESCO Institute for Statistics, 2009
UNESCO/IFIP (2000), UNESCO/IFIP Curriculum, 2000. Curriculum - Information and Communication Technology in Secondary Education, A Curriculum for Schools, UNESCO, 2000
UNESCO:IIEP (2003), W.J.Pelgrum, N.Law, ICT in Education around the World: Trends, Problems and Prospects, UNESCO: International Institute for Educational Planning, 2003
Uyanga (2013), “Integration ICT into Mongolian Primary and Secondary Education”, Institute of Education, Minho University, 2013, Braga, Portugal
Federal state educational standard for the primary general education, (2011). Moscow, Russia.
Federal state educational standard for the basic general education, Ministry for Education and Science of Russia ((2010). Moscow, Russia.
Federal state educational standard for complete secondary education, Ministry for Education and Science of Russia (2012). Moscow, Russia.
Цэдэвсүрэн Д., Уянга. С. (2016). ЕБС-ийн мэдээллийн технологийн хичээлийн шинэчлэл, онцлог. Информатикийн хүрээлэнгийн ЭШБ.
Alllied Learning Curriculum and Assessment Guide (Senior secondary Level). (2017). Hong Kong.
Computing in the national curriculum, Text © Computing at School. (2014). London.
Literacy with Information, Communication Technology. Across the Curriculum. (2012). Northwest Territories, Canada.