“БОЛОВСРОЛЫН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА

Authors

  • Гомбо БАЯРМАА МУБИС-ийн БоСС Author
  • Tomomi KOBAYAKAWA Шимане их сургууль Author
  • Лхагва АРИУНЖАРГАЛ МУБИС-ийн БоСС Author

Abstract

2014 оноос үр дүнд суурилсан хөтөлбөрийн менежментийг баримтлан багш боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчилж, түүнийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох ажлыг гүйцэтгэж байна. Багш бэлтгэх хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг нь багш мэргэжлийн багц хичээл юм. Энэхүү багц хичээл нь боловсрол судлал, сэтгэл судлал, мэргэжлийн заах арга зүй, багш мэргэжлийн дадлага гэсэн дөрвөн үндсэн хэсгээс тогтох бөгөөд боловсрол судлалын чиглэлээр оюутнууд “Суралцахуй, багшлахуйн үндэс”, “Сургалтын онол, арга зүй”, “Боловсролын үндэс” хичээлийг заавал судална. Дээрх хичээлүүдийн стандарт, хөтөлбөрийг боловсруулахад олон улсын баримталж буй чиг хандлага болон хичээлийн агуулгыг харьцуулан судлах шаардлага гарсан бөгөөд Япон улсын багш бэлтгэх Их сургуулийн “Боловсролын үндэс”-тэй холбоотой хичээлийн хөтөлбөрт хийсэн харьцуулсан судалгааны үр дүнг энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд тусгасан болно.

Тус судалгааг 1) багшлах эрх, багшлах эрхийн үнэмлэх авахын тулд зайлшгүй судалсан байх хичээл, кредит 2) багш мэргэжлийн хичээл, түүний агуулга 3) “Боловсролын үндэс”-тэй холбоотой хичээлийн хөтөлбөр, түүний зорилго, агуулга гэсэн хүрээнд сургалтын баримт бичиг судлах, дүн шинжилгээ хийх замаар хэрэгжүүллээ.

Судалгааны зарим үр дүнгээс дурдвал, багшлах эрхийн үнэмлэхтэй болохын тулд оюутнуудын зайлшгүй судлах хичээлд боловсролын үндсэн үзэл баримтлал, түүх, боловсролын нийгэмд үзүүлэх нөлөө, боловсролын тогтолцоо, удирдлагатай холбоотой агуулга багтаж байна. Эдгээр агуулгыг багш бэлтгэх Их сургуулиуд нь “Боловсролын үзэл ба зарчим” (“А” Их сургууль), “Боловсролын үндэс” (“B” Их сургууль), “Боловсролын гол зарчим” (“C” Их сургууль), “Боловсролын суурь ерөнхий онол” (“D” Их сургууль) зэрэг хичээлээр эзэмшүүлдэг байна.

References

教育職員免許法-Багшлах эрхийн үнэмлэхний тухай хууль

学校教育法-Сургуулийн тухай хууль

Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам “(2014) Багшлах эрхийн үнэмлэх олгох системийн гарын авлага” http://www.mext.go.jp/a_menu/shotou/kyoin/__icsFiles/afieldfile/2014/02/20/1339300_1.pdf (2017.8.22 сүүлийн хандалт)

市田敏之他(2011)「教職に関する科目『教育原理』の効果的な教授に向けた一考察―学生用図書にみる教育の歴史的記述の内容分析―」『皇學館大学教育学部研究報告集』第3号、33-42頁。

中嶋一恵他(2004)「教職に関する科目『教育原理』における教育内容・方法に向けた一考察―教員の実践的指導力を培う教育思想の授業を目指して―」『長崎女子短期大学紀要』第28号、101-105頁。

“А” Их сургууль хичээлийн хөтөлбөр https://momiji.hiroshima-ac.jp/syllabusHtml/2017_03_CC600213.html, https://momiji.hiroshima-u.ac.jp/syllabusHtml/2017_03_CC600243.html (2017.8.22 сүүлийн хандалт)

“B”Их сургууль хичээлийн хөтөлбөр http://www.tsukuba.ac.jp/education/syllabus/pdf/1491790877.pdf (2017.8.22 сүүлийн хандалт)

“C” Их сургууль хичээлийн хөтөлбөр http://gakumuweb1.shimane-u.ac.jp/syllabus/ (2017.8.22 сүүлийн хандалт)

“D” Их сургууль хичээлийн хөтөлбөр https://www.wsl.waseda.jp/syllabus/JAA104.php?pKey=150000905L012017150000905L15&pLng=jp (2017.8.22 сүүлийн хандалт)

МУБИС-ийн эрхэм зорилго. Монгол улсын боловсролын их сургуулийн дүрэм (2014 он 5 сар 16 өдрийн Удирдах зөвлөлийн 9 тоот тогтоол Хавсралт1)

МУБИС хөгжлийн бодлого (2015 он Удирдах зөвлөлийн 3 тоот тогтоол)

Published

2024-07-03