БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ: 4 НАСНЫ ХҮҮХДИЙН ЖИШЭЭН ДЭЭР
Abstract
Өөрийгөө, санаа бодлоо үг яриагаар илэрхийлнэ, хэл яриаг эзэмшинэ гэдэг нь бага насны хөгжлийн онцлох үр дүн бүхий үзүүлэлтүүдийн нэг юм. Хүүхэд 5 нас хүрэхэд эх хэлнийхээ хэлэхүйн болон дүрмийн “мастер” болсон байдаг төдийгүй хэдэн мянган үгийн нөөцтэй болдгийг олон судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд нотолж байна.
Бага насны хэл ярианы хөгжил нь хүүхдийн насан туршийн амжилттай суралцах, нийгмийн идэвхтэй гишүүн байх үндэс болно. Нөгөө талаас бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил нь түүний хөгжлийн толь буюу хөгжлийн нөхцөл байдлыг илрүүлэгч анхдагч үзүүлэлтийн нэг юм.
Бидний энэ удаагийн судалгаа нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн зарим үзүүлэлт эхийн боловсрол, өрхийн аж байдлаас хэрхэн хамааралтай болохыг судалж тодруулахад чиглэсэн юм.
References
Наранцэцэг, Ц. (2008). Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй. Улаанбаатар: Мөнхийн үсэг.
Алексеева, М.М., Яшина, В.И., (1998). Методика развития речи и обучения родному языку дошкольников. Москва: Академия.
Beverly Otto. (2014). Language Development in Early Childhood Education. Northeastern Illinois University.
Brown, R. (1973). A first language: The early stages. Harvard University Press.
Nirmala Rao., Jin Sun., Marie Ng., Yvonne Becher., Diana Lee., Patrick Ip., & John Bacon-Shone. (2015). Early Childhood Development in East Asia and Pacific: Culturally sensitive testing. Best of UNICEF Research. Innocenti: UNICEF Office of Research.
Shonkoff, J.P., & Phillips, D.A. (2000). From neurons to neighborhoods: the science of early childhood development. Washington, DC: National Academy Press.