ОРОН НУТГИЙН БОЛОВСРОЛЫН УДИРДАХ АЖИЛТНЫГ БЭЛТГЭСЭН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ
Abstract
Өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан улс орны хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон бодлого, стратеги тодорхойлогдсон боловч шийдвэрлэх зорилтуудын хэрэгжилт үр дүнд хүрэхгүй, зарим тохиолдолд хүрсэн түвшингөөсөө ухрах байдал ажиглагдаж байна. Үүнийг төвлөрлийг сааруулах үйл явц удааширсан, систем бүтцийн шинжтэй өөрчлөлт хийж чадахгүй байгаа, орон нутгийн онцлог, хэрэглэгчдийн шаардлага, хүсэл эрмэлзлэлийг харгалзахгүй байгаа, эрх зүйн оновчтой зохицуулалтууд хийгдэхгүй байгаа зэрэг асуудлуудтай холбон авч үзэж болох юм. Нөгөө талаар орон нутгийн боловсролын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх, боловсронгуй болгох асуудал ямар түвшинд хэрхэн шийдвэрлэгдэж байна. Тэднийг бэлтгэж, хөгжүүлэх ажил ямар зохион байгуулалттай явагдаж ирэв, өнөөгийн бодлого, үйл ажиллагаа, удирдах ажилтныг бүрдүүлж, хөгжүүлж буй сургалтын хөтөлбөр, дунд шатныы боловсролын удирдах ажилтнуудын оюуны амьдралд оруулж буй хөрөнгө оруулалт нь өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг зарим баримт бичгийн шинжилгээнд тулгуурлан судалж, холбогдох санал дэвшүүлэхийг зорив.
References
Хууль, үзэл баримтлал
БНМАУ-ын Ерөнхийлөгч. (1991). БНМАУ-ын Боловсролын хууль
УИХ.( 1995). Боловсролын тухай хууль (шинэчилсэн найруулга)
УИХ. (1998). Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
УИХ. (2002). Боловсролын тухай хууль.
УИХ. (2012). Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
УИХ. (2016). Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол улсын Засгийн газар. (2012). Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм.
БСШУЯ. (2012). Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал.
БСШУЯ. (2012). Боловсролын салбарын эрх зүйн түүхийн эх сурвалж.
БСШУЯ. (2012). Боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл-II
БСШУЯ, БМДИ. (2016). Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 60 жил. Улаанбаатар: BCI
БШУЯ. (2013). Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам.
Ном зохиол бүтээл
Бадарч,Д., Мөнххүж,Б. (2014), Системийн сэтгэлгээ. Улаанбаатар: ШУТИС.
Батхүрэл,Г., Дорж,Т. (2014), Монголын менежментийн сэтгэлгээний хөгжилт. Улаанбаатар.
Бэгз,Н. (2013). Монголын боловсрол судлалын шинэ парадигм. Улаанбаатар: Соёмбо принтинг
Бэгз,Н. (2007). Боловсролын хөгжлийн онол, арга зүйн асуудлууд. Улаанбаатар: Соёмбо принтинг
Наранчимэг,Н., Төгөлдөр,Э. (2010). Боловсролын удирдлага. Улаанбаатар.
Пүрэвдагва,Х., Батхүрэл,Г. (2015). Хүний нөөцийн менежмент. Улаанбаатар.
Пүрэв,О. (2016). Боловсролын хүрээлэнгийн түүх. Улаанбаатар: Соёмбо принтинг
Цэцэгмаа,Ц. (2014). Хүний нөөцийн менежмент. Улаанбаатар: Уран өргөө