СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (ЭСЭЭ)

Authors

  • Дийзгар БАТТОГТОХ Боловсролын хүрээлэн Author

Abstract

Сэтгэл гэж юу вэ? Сэтгэл эрхтэн мөн үү, биш үү? Энэ асуултанд та юу гэж хариулах вэ? Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, чихэнд сонсдохгүй, биед хүрэлцэхгүй, хамарт үнэртэхгүй, ийнхүү хүний таван мэдрэхүйд үл үзэгдэх хэрнээ зургаадах мэдэрхүйгээр илэрч байдаг маш хүчтэй, хувилгаан шидтэй, “зургаан зүйл хамаг амьтад”-ын дотроос зөвхөн хүнд л байх өвөрмөц нэг эрхтэн гэж би хариулна.

Бурхны шашны сургаал номлолоор бол хүмүүн гэгч бие, сэтгэл хоёроос бүрдэх агаад биеэс илүү сэтгэл эрхэм гэдэг. Хүн бидний үнэрлэх, амтлах, сонсох, харах, хүртэх таван мэдрэхүйд үргэлж мэдрэгдэж байдаг бие махбод хэмээгч бодитой орших атал хүртэхүйн таван мэдрэхүйд үл мэдэгдэх, бодогүй хоосон чанартай сэтгэл яагаад биеэс илүү эрхэм, чухаг байдаг билээ?

Published

2024-07-02