ӨДӨР ТУТМЫН СОНИН ХЭВЛЭЛД НИЙТЛЭГДСЭН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ОНЦЛОГТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Abstract
Энэхүү судалгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох сонинд нийтлэгдсэн боловсролын талаарх мэдээллийн өнөөгийн байдлыг тодруулах зорилготой. Үүний тулд өдөр тутмын, борлуулалт өндөртэй “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-г сонгон авч 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийтлэгдсэн нийт 893 мэдээлэлд төрөл, ангилал, хугацаа зэргээр нь ангилан дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнд: 1) Боловсролын талаарх мэдээллийн төрлийг мэдээ, ярилцлага, сурвалжлага, нийтлэл гэсэн 4 төрлөөр ангилан үзэхэд давтамж нь сонин тус бүрт харилцан адилгүй байна. 2) Мэдээллийн агуулгыг боловсролын түвшнээр ангилж үзэхэд аль ч сонины хувьд дээд боловсролын асуудалтай холбогдох мэдээлэл түлхүү нийтлэгджээ. 3) Судалгаанд хамруулсан 4 сонины мэдээллийн агуулгын хувьд мэдээний төрөл 52.3 орчим хувийг, цаг үеийн мэдээлэл 81.2 хувийг эзэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд хүрч буй боловсролын талаарх мэдээлэл болон мэдээллийн агуулгын төрөл хэлбэр, онцлогийг тодруулснаар иргэдийн мэдээллээр хангагдаж буй байдал болон боловсролын талаарх мэдээллийн үр өгөөж, ач холбогдолтой байдалд анхаарал хандуулах нэгэн боломж гэж дүгнэж байна.
References
Батбаатар, Ж., (2010). Суурь сэтгүүлзүй.
Гүнжидмаа,Г. (2006). “Монголын сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа” илтгэл. www.forum.mn, (Сүүлийн хандалт: 2018.01.02)
(2016). “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа” тайлан. Хэвлэлийн хүрээлэн.
(1992). Монгол улсын үндсэн хууль.
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө. “Глоб Интернэшнл” ТББ-ын вэбсайт. http://www.globeinter.org.mn. (Сүүлийн хандалт: 2018.01.02)