УЗБЕКИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Authors

  • Базарсүрэн БАЯРМАА Translator

Abstract

Бүгд Найрамдах Узбекистан улс нь 1991 онд тусгаар тогтносны дараа нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх өөрийн арга барилтай болж, ардчилсан төр, нээлттэй нийгэмд чиглэсэн зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн нь боловсролын тогтолцоонд эрс шинэчлэл хийх шаардлага тулгарав. Иймд үндэсний нийтлэг ашиг сонирхлыг хангах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий иргэдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлагын улмаас Узбекистан нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орон болж, боловсролын салбараа орчин үетэй хөл нийлүүлэн алхах хэмжээнд хөгжүүлэхийг чиглэл болгожээ.

Узбекистан улсын боловсролын салбарт даган мөрдөж буй эрхзүйн үндсэн баримт бичгүүдээс Узбекистаны Үндсэн Хууль (1992), Боловсролын тухай хууль (1997), Багшлах боловсон хүчний сургалтын үндэсний хөтөлбөр (1997), Бүх нийтийн боловсролын Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (2000), Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль (2008), Төрийн хэлний хууль (1995), БНУзбУлсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тухай хууль (2008) зэргийг дурдаж болно. Мөн 2013 онд “Боловсролын салбарын төлөвлөгөө, 2014-2017”-г батлан хэрэгжүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөг бүх хүнийг тэгш хүртээмжтэй, чанартай боловсролоор хангахад чиглэсэн насан туршийн боловсролын загварт суурилан боловсруулжээ.

References

(2017). Overview of the Higher Education System.

(2017). Uzbekistan's Development Strategy for 2017-2021.

(2013). Education Sector Plan for 2013-2017.

(2008). Образование в Узбекистане.

Published

2024-07-02