ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СИСТЕМИЙГ БАКЛАВРЫН СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ
Keywords:
программ; сургалт; сайжруулалт; технологи; инженер.Abstract
Мэдээлэл технологи хөгжиж буй өнөө үед сургалтын дэвшилтэт техник технологийг ашиглах шаардлага гарч байна. Сургалтын үр дүн нь мэдлэг чадвар эзэмшиж буй хүний сэтгэл зүйн онцлог шинжид тулгуурласан заах арга, сургалтын технологи, хичээлийн хэлбэрийн сонголтоос ихээхэн шалтгаална. Жишээлбэл, математикийн бодлогуудыг компьютерийн программ ашиглан бодолт хийж, туршиж болох юм. Түүнчлэн мэргэжлийн хичээлүүдийг ойлгоход хэцүү зүйлсийг компьютерийн программ ашиглан суралцагчдад харуулж болно. Мэдээлэл технологийг сургалтад ашиглаж мэдээллийг дүрс, хөдөлгөөн, дуу авиа оруулахаас гадна бэлэн хөдөлгөөнтэй хичээлүүдийн интернэтээс татан ашиглах нь өөрийн зааж буй хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтой болгох, ажлаа хөнгөвчлөх боломжтой болох юм.
Өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй нь ойлгоход хялбар байхаар оновчтой боловсруулсан мэдээллийг цаг алдалгүй өндөр хурдаар хүлээн авч, өөрийн хэрэгцээ сонирхолдоо нийцүүлэн боловсруулж ашиглах чанартай сургалтын тогтолцоог шаардаж байгаа нь бүхий л хичээлийн уламжлалт арга зүйд е-технологи ашиглан шинэчлэл хийхэд хүргэж байгаа юм.
References
Амаржаргалан,Т. (2013). Инженерийн шинэ үеийг бэлтгэх систем – CDIO.
Гонгор,М. (2015). CDIO хөтөлбөрийн тухайд.
(2015). Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлууд. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэл. Улаанбаатар. 20хх. (78–150 хуудас)
Ичинхорлоо,Ш. (2010). Дээд боловсролын сургалтын онол арга зүй. Улаанбаатар. 7.3хх.
Сүхээ,Ш. (2014). Инженерийн боловсролын магадлан итгэмжлэл. Эрдэнэт.
Тэгшжаргал,Н. (2008). Шинэ зууны оюутан. Улаанбаатар. 20.6хх. (1–10 хуудас)