ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ҮЗЭЛБАРИМТЛАЛ

Authors

  • Гомбо БАЯРМАА МУБИС-Боловсрол судлал сургууль Author
  • Буян УРАНТАНА БНХАУ-ын ӨМБИС Author

Abstract

Сүүлийн жилүүдэд инноваци, энтрепренерүүд, энтрепренершип зэрэг гадаад үгийг өдөр тутам сонсох болж, Монгол улсад энтрепренерүүдийн форум зохион байгуулж, тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх болсоор даруй 4 жилийг үджээ. Мөн түүнчлэн бизнес, эдийн засгийн болон багш бэлтгэх Их, дээд сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнууд “Инноваци”, “Энтрепренершип”-ийн чиглэлээр хичээл судлах болжээ. Яагаад өнөөдөр, нийгэм хурдацтай хөгжиж буй энэ үед эдгээр нэр томьёог өргөн хэрэглэж, энэ талаар ярих болсон бэ? энэ нь боловсролтой ямар холбоотой вэ? зэрэг асуултад хариулах, энтрепренер, энтрепренершип боловсролын үүсэл, хөгжлийг судлах зорилгоор тухайн чиглэлээр нийтлэгдсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, бусад эх сурвалжийг ашиглан хийсэн баримт бичгийн судалгааны зарим үр дүнг энэхүү өгүүлэлд тусгалаа.

Published

2024-04-18