ХҮҮХДИЙН СУРАХ ҮЙЛД ЭХЭЭС ТӨРӨХ ҮЕИЙН БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • Бэхбат ОТГОНЖАРГАЛ Титэм сургууль Author
  • Төрбат БУРМАА Титэм сургууль Author
  • Батсүх БАТЧИМЭДМАА Титэм сургууль Author
  • Балжинням ПҮРЭВДОРЖ Титэм сургууль Author
  • Түдэв САРАНТУЯА Титэм сургууль Author
  • Мягмаржав ГЭРЭЛХҮҮ Титэм сургууль Author
  • Тэрбиш БИЛГҮҮН Титэм сургууль Author

Keywords:

хүүхэд судлал; нярайн бүтэлт; тархины даралт; хүүхдийн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйл.

Abstract

Хүүхдийн өсөлт хөгжлийг багш, сэтгэл судлаач, эмч, физиологич гэх мэт олон салбар шинжлэх ухааны эрдэмтэд судалж байгаа нь тухайн нас бүрт хүүхдийн бие бялдар, танин мэдэхүйн хөгжил маш эрчимтэй явагдаж байгаатай холбоотой юм. Тухайлбал бага насанд хүүхдэд хэр анхаарал тавьсанаар эрүүл мэндийн хувьд болон гэрийн хүмүүжил бие хүн төлөвшиж эхлэх суурь тавигддаг.

Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшил физиологийн онцлог байдлыг судлах нь эрүүл хүүхэд төрүүлж өсгөх, хүмүүжих, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амжилттай сурах бололцоог бүрдүүлэх юм. Иймээс бид хүүхдийн сурах чадварын ялгаатай байдал олон хүчин зүйлээс шалтгаалдаг байж болох түүнийг судлах шаардлагатай гэж үзэн энэхүү сэдвийг сонгож авсан юм. Тухайлбал: хүүхдийн төрөх үеийн хүндрэлтэй байдал, нярайн үеийн асаргаа, гэр орны ая тухтай байдал, амьдралын орчин нөхцөл, багшийн үйл ажиллагаа гэх мэт хүчин зүйлсийг илрүүлсэнээр хүүхдийн онцлогт тохирсон аргаар сургалтыг зохион байгуулж амжилттай сургах боломжтой байж болох юм.

References

Болор-Уянга. (2016). Нярайн бүтэлт, Эрдэм шинжилгээний өгүүлэл. Улаанбаатар.

Ичинхорлоо, Ш. (2008). Хүүхдийн хөгжил. Улаанбаатар.

Ичинхорлоо,Д. (1986). Ургийн хүчилтөрөгчийн дутагдал ба гүйцэд нярайн бүтэлтийг Улаанбаатар хотод судалсан нь. Эрдэм шинжилгээний өгүүлэл. Улаанбаатар.

“Ampproject”.orj сайтаас татан оруулав.

Published

2024-06-27