ЧАДАМЖИД СУУРИЛСАН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН УР ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ
Abstract
Орчин үед ажлын байранд тавигдах шаардлагатай ур чадварыг эзэмшсэн төгсөгчдийг ажил олгогчид сонирхох болсон. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа 19 ажил олгогчдоос төгсөгчдийн зөөлөн ур чадвар, суурь шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар, мэргэжлийн суурь мэдлэг, чадвар ямар түвшинд эзэмшсэн, 120 төгсөгчөөс ажлын байранд гарахад ажил олгогчдын шаардаж буй ур чадварыг хангаж буй эсэхийг тодруулахын зэрэгцээ Завхан сургуулийн сүүлийн гурван жилд хэрэгжүүлж буй чадамжид суурилсан сургалтын үр дүнг нягтлан болдох бүртгэлийн мэргэжлийн хүрээнд нэгтгэн гаргалаа.
Чадамжид суурилсан сургалтыг хэрэгжүүлсэний үр дүнд ажил эрхлэлтийн түвшин нэмэгдсэн, ажил олгогчоос өгч буй үнэлгээ, төгсөгчдийн үнэлгээ тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарсан.