БАГА БОЛОВСРОЛЫН ОЮУТНУУДЫН ХИЧЭЭНГҮЙ БИЧИХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ НЬ

Authors

  • Бат-Эрдэнэ НАРАНЧИМЭГ МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль Author

Abstract

Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд заасан “Хичээнгүй бичиг” хичээлээр “Оюутны эзэмшвэл зохих хичээнгүй бичгийн арга зүйн бэлтгэлийн баталгаат түвшинг хангах, сургалтдаа бичүүлж сургах аргуудыг бүтээлчээр хэрэглэдэг багш бэлтгэхэд оршино.” гэсэн зорилгын хүрээнд оюутны эзэмших мэдлэг (Хичээнгүй бичих журам, хичээнгүй бичиж сургах дотоод, гадаад хүчин зүйлийг ухааран ойлгох, Хичээнгүй бичиж сурах аргуудыг мэдэх, үсэг бүтээх үндсэн зурлагыг зөв нэрлэж сурах, түүнийг хэрэглээ болгох), чадвар (Үндсэн 24 зурлагыг элемент болон самбарт хичээнгүй, зөв бичиж, түүнийг хэрэглээ болгох, цагаан толгойн 35 үсгийг зурлагаар нь төрөлжүүлэн бүлэглэн, зөв нэрлэх, элемент болон самбарт хичээнгүй бичих, үе, үг, өгүүлбэр, эх хичээнгүй бичих, самбарт дэгийн дагуу бичих аргачлал), хандлага (аливаад нухацтай, нямбай хандах арга ажиллагаанд суралцах, хичээнгүй бичих чадварт суралцаж, бичих чадвараа хөгжүүлэх эрмэлзэлтэй болох, суралцагч нэг бүртэй ганцаарчлан ажиллах арга зүйг ойлгож, ухамсарлах)-ыг тодорхой зааж, онолын ойлголтыг багцлан өгч, практик дадлагыг түлхүү хийлгэж байгаа нь шинэ залуу багш нар хичээнгүй бичгийн талаарх ойлголт, мэдлэг сайтай, бичих чадварт сайтар суралцаж байгаа үр дүнг үзүүлж байна. Өнөөгийн сургалтад хичээнгүй сайхан бичүүлэх арга зүйн асуудлыг нарийвчлан боловсруулж бичсэн ном гарын авлага ховор, зөвхөн хичээнгүй бичихэд холбогдох “Хичээнгүй бичиг” –ийн дэвтрүүд хэвлэгдэн гарсан, үүнийг сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа, сурах бичиг дутмаг байгаатай холбоотойгоор оюутнууд хэрхэн бие дааж, хичээнгүй бичих чадварыг хөгжүүлэх боломж байгааг судлахыг зорив.

References

Батсүрэн.С (2009). Хичээнгүй бичиг. Улаанбаатар.

Бямбацэрэн.Г (2020). Эх хэлний цагаан толгойд суралцахуйн онол, арга зүй. Улаанбаатар.

Жачин.Ч, Лхаахүү.Г (1988) Хичээнгүй бичиг заах арга зүйн зөвлөмж. Улаанбаатар. Лхаахүү.Г (2004). Хичээнгүй бичиг, Улаанбатар.

Лхаахүү.Г (1997). Хичээнгүй бичгийн дасгал ажлын дэвтэр. Улаанбаатар.

Наранцэцэг.Ц (2007, 2014) Хичээнгүй бичгийн дасгал ажлын дэвтэр. Улаанбаатар.

Наранцэцэг.Ц нар (2012). Хичээнгүй бичиг. Улаанбаатар.

Нэргүйцэцэг,С нар (2021) Хичээнгүй бичиг. Улаанбаатар.

Сүхбат.Б (1970). Хичээнгүй бичих заах гарын авлага. Улаанбаатар.

Сэмжид.Б (1970). Хичээнгүй бичиг заах гарын авлага. Улаанбаатар.

Цэвэгжав.Б (1959). Цэвэр бичиг. Улаанбаатар.

Цэдэнбал.Ч, Бямбацэрэн.Г нар (2010). Бага боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын онол, дидактик, Улаанбаатар.

Шарав.С (1972). Хичээнгүй бичиг ажлын дэвтэр. Улаанбаатар.

Энхтуяа.Т, Бямбацэрэн.Г (2017) Хичээнгүй бичиг. Улаанбаатар

Published

2024-06-26