СУУТ ГЕГЕЛЬ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ СУРГАСАН НЬ
Гегель боловсролын зорилго, мөн чанар, ач холбогдолын тухайд
Abstract
Хүн төрөлхтний онолын сэтгэлгээний салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн гарамгай сэтгэгч Г.В.Гегель боловсролын зорилго, мөн чанар, ангилал, үүрэг зориулалт, ач холбогдлыг ойлгоход жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Харамсалтай нь түүний бичиж үлдээсэн энэ чиглэлийн талаархи судалгаа дорвитой хийгдээгүй, сайн ойлгогдож, зохих ёсоор үнэлэгдээгүй байна. Аугаа Г.Гадамерын хэлснээр, эдүгээ шинжлэх ухааны эргэлтэд хэрэглэгдэж буй боловсролын тухай ойлголтын утгыг Гегель хэрхэн дэвшүүлж, яаж тайлбарлаж байсныг бид тэр бүр мэдэхгүй байна. Иймээс боловсролын асуудлаар Гегель тусгайлан судалж, тодорхой бичиж байгаагүй мэт өнгөц, өрөөсгөл ханддаг нь учир дутагдалтай юм. Багшлах ажлын арвин туршлага, судалгааны идэвхитэй үйл ажиллагаа нь зөвхөн философийн онолын салбарт төдийгүй философийн янз бүрийн хичээлүүдийг заах арга зүйн чиглэлээр гүн гүнзгий, өвөрмөц содон бодол санааг илэрхийлэх боломжийг түүнд олгосон. Боловсролын гүн ухаанд Гегелийн оруулсан үнэт хувь нэмрийг анзаарахгүй, ойлгохгүй, үнэлэхгүй байж таарахгүй. Энэ орон зайг нөхөхөд дусал болох үүднээс энэхүү бэсоэг өгүүллийг тэрлэсэн болно.
References
Гегель Г. (1990). Философия права. С. 370. Москва.
Гегель Г. (1972). Речи директора гимназии // Гегель Г. Работы разных лет: в 2 т. Т. 1. С. 403.Москва.
Гегель Г. (1973). Философская пропедевтика // Гегель Г. Работы разных лет : в 2 т. Т. 2. С. 61. Москва.
Гегель Г. (1977). Энциклопедия философских наук. Т. 3. М., С. 74
Гегель Г.В.Ф. (2020). Философийн түүхийг шинжихүйн оршил, хх.198, Орчуулсан Б.Даш-Ёндон. Улаанбаатар.
Филип Стоукес (2013). Философи. Нөлөө бүхий 100 сэтгэгч, 323т, 153-154 тал. Улаанбаатар.