ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ СУРАГЧДЫН ОРОЛЦОО
Улсын болон хувийн хэвшлийн сургуулийн сурагчдын жишээн дээр
Abstract
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь сургалтын хөтөлбөрт шаардлагатай болон сонгон судлах хичээлүүдтэй ижил зорилго, чиг үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс сургалтын системд багтаагүй мэдлэг чадварыг эзэмшүүлдэг учраас сурагчдын хөгжилд чухал байр суурь эзэлнэ. Эдгээр нь сурагчдад сургалтаар олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх, амьдралын тухай ойлголтыг эзэмших боломжийг нээдэг.
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөв удирдвал сургалтыг бататгах, шаардлагатай болон сонгон суралцах сургалтын хөтөлбөрийг нөхөх, мэдлэгийг нэгтгэх зэргээр бүрэн дүүрэн, тэнцвэртэй хөтөлбөр гаргадаг гэж судалгаануудад олонтаа тусгагдсан байдаг.
Ерөнхий боловсролын сургуульд хичээллүүлж буй дугуйлан, сонирхлын клубуудын сургалт нь нэгдсэн удирдамжгүй, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэгжилтийн талаарх сургалтын байгууллагын удирдлага, багш, сурагч, эцэг эх, мэргэжлийн байгууллагуудын ойлголт харилцан адилгүй байдаг талаар тус өгүүлэлд оруулав.
References
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль. (2020). Улаанбаатар.
Тэгш хамруулах боловсрол. ХХI зууны үзэл баримтлал. (2018). Улаанбаатар.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа 2000-2005 онд хөгжүүлэх стратеги. (2000). Улаанбаатар.
Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээ. (2021). Улаанбаатар.
Мониторингийн төв ТББ. (2019). Тайлангаас
Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газраас ирүүлсэн дэлгэрэнгүй тайлан мэдээ
Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга. (2013). Улаанбаатар.
Бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга. (2013). Улаанбаатар.
21-р зууны суралцахуйн үйл ажиллагааны тэнцвэржүүлэлт (21st Century Learning balance)
“Монгол улсын хүүхэд бүрийн тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” тайлан
Г.Уртнасан, П.Гантөгс. (2020). Танхим болон зайн сургалтын үр дүнгийн харьцуулсан судалгаа, Улаанбаатар.
Г.Уртнасан, П.Гантөгс. (2023). Эцэг, эхчүүдийн боловсролын түвшин хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлөх нь (Улсын болон хувийн хэвшлийн сургуульд суралцдаг сурагчдын жишээн дээр). Боловсрол судлал сэтгүүл. Улаанбаатар.
Ш.Ичинхорлоо. (2022). Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь, МУБИС-Боловсрол судлалын сургууль. Улаанбаатар.
Ш.Ичинхорлоо. (2020). Сургалтын арга зүйн шинэчлэл, МУБИС-Боловсрол судлалын сургууль. Улаанбаатар.
Data.S tf.gov.mx. ШУТ сангийн мэдээллийн систем
http://After School.mn. Хичээлээс гадуурх өсөж хөгжих боломжууд нэг дороос (Сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулахад зориулсан аппликейшн)
“Education at a Glance” 2019 result
“PISA 2015 Results (Volume II): Policies and practices for successful schools” model learning