ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ЗАРИМ БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА
Abstract
Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж буй тэгш хамруулах боловсролын талаарх зарим бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг судлахын тулд ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах боловсролын бодлогын хэрэгжилт хэр байна вэ? гэх судалгааны асуултын хүрээнд:
- БСШУС-ын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар батлах тухай” А/155 дугаар тушаалын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж буй байдал
- БСШУС-ын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” А/292 дугаартушаалын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж буй байдал
- БСШУС-ын сайдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид нэмэгдэл хөлс олгох заавар батлах тухай” А/296 дугаар тушаалын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж буй байдал
- БШУ-ы сайдын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж буй суралцагчийг үнэлэхэд баримтлах чиглэл батлах тухай” А/325 дугаар тушаалын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж буй байдал гэх эдгээр чиглэлээр нийслэлийн 105-р сургууль болон Дорнод аймгийн 1-р сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, багш нарын төлөөллөөс бүрдсэн нийт 50 оролцогчдыг хамруулан асуулгын аргаар судалгааг авсан.
Нийслэлийн 105-р сургууль болон Дорнод аймгийн 1-р сургуулийн төлөөллийг хамруулсан судалгааны үр дүнгээс харахад тэгш хамруулах боловсролын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
References
БСШУС-ын сайдын 2018 оны A/155, А/425 дугаар тушаал
БСШУС-ын сайдын 2020 оны A/249, A/184 дүгээр тушаал
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/325 дугаар тушаал
ХНХ-ын сайд, БШУ-ын сайд, ЭМ-ийн сайдын 2021 оны А/220, А/475, A/812 дугаар хамтарсан тушаал
Монгол Улсын Их Хурал. 2016. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль. Улаанбаатар.
Монгол Улсын Их Хурал. 2023. Боловсролын ерөнхий хууль. Улаанбаатар.
Монгол Улсын Их Хурал. 2023. Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын тухай хууль. Улаанбаатар.
Нэгдсэн Үндэстний Байгууллага. 2016. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх асуудал хариуцсан хороо. Ерөнхий зөвлөмж No. 4 (2016) - Тэгш хамрагдан сурч боловсрох эрх. ХБХЭТК/C/GC/4. Женев.
Ном бүтээл
Ариунтунгалаг, Д., Номин, Б. (2018). Нийслэлийн боловсролын газар, тусгай боловсролыг дэмжих төв мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх зуны сургалтын материал. Грийнтичерс
Одгэрэл, Д., Намираа, Б. (2018). Тусгай боловсрол. Содпресс ХХК
Тиригое Такаши., Исава Шинзо., Ишикура Кенжи., Такано Миюүки. (2018). Тусгай хэрэгцээт боловсрол. (Батхишиг, С., Золзаяа, Б., Батхишиг, С., Оюунтунгалаг, Н., Түвшинжаргал, Б.) Улаанбаатар
Жаргал Ч., Ёндонсамбуу Ц., (2021). Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсрол хэрэгжиж буй өнөөгийн нөхцөл байдал, бий болсон сайн туршлага. Улаанбаатар.
Лауренс М. Сигэл., 2020. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг ашиглах заавар
Паула Ф. Хант. 2023. Тэгш хамран сургах боловсрол: Бодлогын хураангуй. Улаанбаатар.