АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА СУРГАЛТЫН АСУУДЛУУД

Authors

  • Надмид БЭГЗ “Боловсрол судлал” сэтгүүлийн эрхлэгч Author

Abstract

Та бид Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологи урьд өмнө байгаагүй хурдтайгаар хөгжиж, хүн олон сая жилийн хөгжлийнхөө явцад олж авсан оюун ухааныхаа “хохирогч” ч болж магадгүй он цагийн босгон дээр ирээд байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр тэргүүлж яваа өндөр хөгжилтэй зарим оронд бүтээсэн робот техник хүний ухаанаас давсан үйлдэл хийж, нилээд тохиолдолд хүн “гарцаагүй ялагдагчийн байранд” байгаагаа хүлээн зөвшөөрөөд байна.
Энэ өгүүлэлд уг асуудлыг дараах байдлаар дэлгэрүүлж авч үзэв. Ирээдүй цагийн монголын боловсролыг нэгдүгээрт, нийт хүн амаа Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үе ажиллаж, амьдрах чадвартай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлж хөгжүүлэх, хоёрдугаарт, глобаль соёлын нөхцөл, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, технологийн шинэ орчинд үндэсний технологио хөгжүүлэн, хиймэл оюуны технологийг хүлээн авч, нийгэм, эдийн засаг, соёлын үйлдвэрлэлээ хөтлөн явуулах чадвартай шинэ үеийн үндэсний мэргэжилтэн, сэхээтнээ сургаж бэлтгэх, гуравдугаарт, улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийн бодлогыг нэгж хамт олон, салбар, орон нутаг, үндэснийхээ хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлж, хүн амаа манлайлан хөтлөх лидерүүдийг сургаж төлөвшүүлэх гэсэн гурван түвшинд төлөвлөн хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна.

Published

2024-04-17