БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ ДАХЬ УДИРДЛАГЫН АСУУДАЛ
Abstract
нэмэр оруулах зорилгоор энэ өгүүллийг бичлээ. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль, экологийн болон засаглал, нийгэм, эдийн засгийн олон төвөгтэй асуудал манай улсад ч өөрийн гэсэн өнгө төрхтэй оршиж байна. Тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй боловсрол, түүний чанар, удирдлагын асуудлыг өргөн утга, шинэ төрхөөр томьёолох хэрэгцээ урьдын адил үүсч байна. Боловсрол гэх ойлголтын айг бүрдүүлдэг гуч гаруй ухагдахууныг тогтолцоо болохын нь үүднээс конструктив, функционал холбоо хамааралыг харгалзан постструктуралист аргаар судлав. Боловсрол нь хүний оршихуйн чадамж бөгөөд чанар бол хүний сонголтоо хэрэгжүүлэх тэрхүү чадамж, боломжийн харьцаагаар тодорхойлогдоно. Боломж засаглалаас хамаарна. Төр боловсролын чанарт нөлөөлөх хүчин зүйл гарцаагүй мөн боловч энэ харилцаанд хүн анхдагч байх бөгөөд боломж нь чадамжийг бүрэн орлохгүй. Боловсролын удирдлагын философи нь боловсролын удирдлагын арга зүйн үндэс мөн. Төрийн онолоос проекцлон өөрийн онцлог, мөн чанар бүхий боловсролийн удирдлагын онолыг байгуулж болно. Боловсролын удирдлагын онолын үндэс нь объектив, субектив боловсролын нийцлийг хангах явдал юм. Боловсролын чанарын гол хэрэглэгч нь засаглал байсан бол өдгөө олон улсын харилцаа, иргэний нийгэм, хувь хүний сонголтод илүү ач тустай болж байна. Боловсрол нь синергетик тогтолцоо болох хийгээд түүнийг жолоодох кибернетик бололцоо, боловсролын удирдлагын мөн чанар, зарим онцлох шинж, үндэсний уламжлалын уялдааг өгүүлэлд цухас харуулсан болно.
References
Гомбосүрэн, Ц. (2020). Философи. Улаанбаатар: Артсофт.
Батхуяг, С. (2020). Боловсролын философи орчин үеийн үзэл санаа. Улаанбаатар: Соёмбо принтинг.
Энхбаяр, Ж. (2018). Прагматизм ба постмодернизм. Улаанбаатар: Соёмбо принтинг.
Бэгз,Н., Пүрэв,О., Энхцогт,Н., Баттогтох,Д., Баярцэцэг,Б., Мягмар,П., бусад. (2012). Боловсролын философи. Улаанбаатар: Соёмбо принтинг
Жон Дью. (2018). Ардчилал ба боловсрол, боловсролын философийн удиртгал. Улаанбаатар: Мөнхийн үсэг.
Монгол улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль, Боловсролын суурь судалгааны төв. (2020). Үйл судлал. Улаанбаатар хот: Өөдрөг өнгө хэвлэлийн компани.
Дорждагва,Т. (2010). Соёл судлал. Улаанбаатар: Битпресс.
Лүндэндорж,Н. (2005). Төрийн онол. Улаанбаатар.
Батсайхан, Б, Дэлгэржав, М. (2019). Боловсрол судлалын тайлбар толь. Улаанбаатар: Соёмбо принтинг.
Гэндэнжамц,Х., Раднаа,Ч., Хашбаатар,А., Санжмятав,Ү., Мекей,А., Намжилдорж,С., бусад. (1986). Дээд математик. Улаанбаатар: Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат.
Дуламрагчаа,Т. (2021). Судалгааны ажлын үндэс. Улаанбаатар: Адмон принт.
Итгэл, М. (2018). Монголын боловсролын чанарын асуудалд. Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бичиг №23.
Молор-эрдэнэ, С. (2013). Соён гэгээрэлд 100 ухаарал. Улаанбаатар: Монсудар.
Байгалмаа,Ч. (2021)Боловсролын бодлого, түүний мөн чанар. Улаанбаатар. “Оргил чанар” хэвлэлийн үйлдвэр.
Дээд, тусгай дунд боловсролын улсын хороо, (1987.) Дээд, тусгай дунд боловсролтой мэргэжлийн боловсон хүчний ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох үлгэрчилсэн арга зүй. Улаанбаатар: Албан ажлын хэрэгцээнд
ЮНЕСКО, Монгол улсын ШУА, EOLSS. (2016) Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь. Тогтвортой хөгжлийн тухай мэдлэг, Боть 1. Улаанбаатар: Соёмбо Принтинг.
Нарангэрэл,Д. (2010) Синергетикийн үндсэн ойлголтууд. Улаанбаатар: Урлах-Эрдэм.
WWW.UNESCO.ORG, (2022) Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь, Боловсролын нийгмийн шинэ гэрээ. Digital