АНГЛИ ХЭЛНИЙ ХОЛИМОГ ТҮВШИНТ БҮЛЭГТ БАГШЛАХАД ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ, ТҮҮНИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМ

Authors

  • Жаргал ТӨГСӨӨ Мандах их сургууль Author
  • Буяндалай ЭНХЗУЛ Мандах их сургууль Author
  • Төмөрбаатар ОЮУН-ЭРДЭНЭ Мандах их сургууль Author

Abstract

Тодорхой нэг судлагдхууныг мэдлэг, чадвар, хандлага, сурах арга барилын ялгаатай түвшинд эзэмшсэн суралцагчдаас бүрдсэн сургалтын орчин нь холимог түвшинт бүлэг юм. Суралцахуйн тэгш байдлыг хангах, суралцах чадварыг хөгжүүлэх, эерэг орчноор дэмжих, суралцахуйн амжилтын зөрүүг багасгах, урт хугацааны хэрэгцээнд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх нь бүх түвшний боловсролын байгууллагын зорилго байдаг. Энэхүү судалгаа нь холимог түвшинт бүлэгт багшилж буй англи хэлний багш нарт тулгардаг бэрхшээл, түүнийг даван туулдаг арга барил, хадлагыг тандах зорилготой ба судалгаанд нийслэл болон орон нутгаас нийт 125 багш хамрагдсан. Багш нарт тулгардаг бэрхшээлийг сурах сэдэл тэмүүлэл, сургалтын үйл явц, материал, зохион байгуулалт гэсэн тус бүр 6 асуулга бүхий 4 үзүүлэлтээр шалгасан. Холимог түвшинт бүлэгт багшлахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхдээ багш нар суралцагчийн хэрэгцээ, сэдэл тэмүүлэл, сургалтын зохион байгуулалт, материал, үйл явц, үнэлгээ гэсэн хүчин зүйлийг хэрхэн авч үзэж байгааг тус бүр 6 асуулгатай 6 үзүүлэлтээр, харин сургалтын энэхүү хэлбэрийн зохист байдлыг тэд хэрхэн үзэж байгааг 3 асуулгаар шалгаж өгөгдлийг SPSS 23.0 программ дээр боловсруулсан. Судалгааны үр дүнд холимог түвшинт бүлгийн сургалтын явцад багш нарт нийтлэг хэд хэдэн бэрхшээл тулгардаг ч шийдэх арга зам нь хязгаарлагдмал, мөн тэд тухайн сургалтын хэлбэрийн давуу талыг хангалтгүй гэж үзэж байгаа нь харагдсан.

References

Brown.H.D. (2007). Principle of language learning and teaching (5th Ed.). White Plains, NY: Pearson Education.

Cummins.J, D. (2007). International Handbook of English Language Teaching. In Springer International Handbooks of Education (pp. SIHE, volume 15).

Harmer, J. (2007). The Practice of English Language Teaching. Harlow: Longman.

Joyce.P, M. &. (2012). Teacher Perspectives on Student Placement in University EFL Programs. Journal of NELTA , 16(1-2).

Kantor, P. T. (2011). Modeling the development of written language. Reading and Writing: An Interdisciplinary Journal, 24(2), 203–220.

Khairi, D. (2020). Difficulties Encountering Multileveled Classes Teachers’ in Teaching Reading Comprehension. Arab World English Journal (AWEJ) , Volume 11.

Laurillard, B. B. (2010). Investigating dyscalculia from the lab to the classroom: a science of learning. Psychology Press.

Liu, N. &. (1997). Why do many students appear reluctant to participate in classroom learning discourse. System, 25, 371-384. doi:10.1016/S0346-251X(97)00029-8.

Nunan, D. (1991). Language Teaching Methodology: A Textbook for Teachers (Prentice Hall International English Language Teaching). Prentice Hall.

Nunan, D. (2003). Practical English Language Teaching PELT Text (A Course in English Language Teaching). McGraw-Hill Education.

Richards, J. C. (2014). Approaches and methods in language teaching. Cambridge university press.

(2023-2024). Боловсрол,шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээлэл. Улаанбаатар: БШУЯ.

статистик, Э. А. (2021, 4 14). Retrieved from Ikon.mn: https://ikon.mn/n/2b19

тогтоол, Б. З. (2021). Retrieved from Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn

Published

2024-06-26