УЛААНБААТАР ХОТЫН СӨБ-ЫН 3-5 НАСНЫ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖЛИЙН ОНЦЛОГООС
Abstract
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь 2020-2023 онд 3-17 насны Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгааг зохион байгуулсан. Энэ судалгаагаар бид 3-5 насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжлийг нас тус бүрийн онцлогт тохирсон арга зүйгээр даалгавар, сорил тус бүрийг хүүхдээр гүйцэтгүүлэн үр дүнг нь Лайкертын шкалаар 5 түвшинд авч үзлээ. Судалгаанд хамрагдсан хүүхдийн хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзан санамсаргүй түүврээр сонгосон. Судалгааны мэдээллийг статистик боловсруулалтын SPSS -25 болон хамаарал нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзлээ.
Энэ удаа бид Улаанбаатар хотын СӨБ-д хамрагдаж буй хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжлийн онцлог үр дүнгээс танилцуулж байна.
References
Боловсролын хүрээлэн. (2017). “Монгол хүүхэд, залуусын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийг сургалтын практикт нэвтрүлэх нь” төслийн судалгааны тайлан. Улаанбаатар.
Боловсролын хүрээлэн. (2022). “Монголын хүүхдийн цогц хөгжлийн оношилгооны суурь судалгаа” төслийн тайлан. Улаанбаатар.