МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭН БЭ, ТҮҮНИЙ ХӨГЖЛИЙН ФИЛОСОФИ ҮЗЭЛ САНААГ ХЭРХЭН ТОМЬЁОЛОХ ВЭ?

Authors

  • Надмид БЭГЗ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

Монгол Улсад боловсролын философийн судалгаа шинэ тутам. Өмнөх тогтолцооны үед гол төлөв социалист зан үйл, коммунист ёс суртахуунд үндэслэгдсэн ертөнцийг үзэх үзлийн номлол, хүмүүжлийн онолыг хүний хөгжлийн үзэл баримтлал болгож байлаа. Харин “либерал ардчиллын” гэх энэ нөхцөл дэх залуу үеийнхний хүмүүжил, төлөвшлийн үндэс болохуйц үзэл баримтлал манай улсад одоо хэр гараагүй байна. Өөрийгөө танин мэдэхүй бол өөрийгөө хөгжүүлэх урьдчилсан нөхцөл гэж философичид үздэг. Мөн хүн өөрийгөө таньж мэдэх нь философийн судалгааны эцсийн дээд зорилго хэмээн их сэтгэгч тэмдэглэжээ (Кассирер, 2016). Гэвч бид өөрийн монгол үндэстнийхээ мөн чанар, сэтгэлгээний онцлог, менталитетийг таньж мэдэх талаар тун хангалтгүй байдалтай явж ирж. Хүчирхэг хөршүүдтэй, гаднын том соёлын нөлөөнд байнга оршсоор ирсэн хүн ам цөөтэй үндэстэн монголчуудын хүмүүжил, боловсролын тогтолцоо хөгжлийн хувьд ээдрээтэй салаа замын уулзварт ирсэн өнөө үед бидэнд өөрийн гэсэн, “шинэ цаг үеийн шаардлагад тэнцэх” монгол хүнээ хөгжүүлж төлөвшүүлэх боловсролын бодлогын философи үндэслэл зайлшгүй нэхэгдэж байна.

References

Балхаажав,Ц.(2016). Хүн алдрын гайхамшиг. Монгол хүн. III боть. Улаанбаатар.

Батсуурь,Ж. (1997). Особенности распределения генов системы HLA в народонаселении Монголии. Автореферат дисс. учёной степ.д-р биол. наук. Улаанбаатар.

Бямбасүрэн, Д. (1994). Орчлонгийн хүрд: сэргэн мандахын гүн ухааны товчоо. Улаанбаатар.

Бурдуков,А.В. (2013). Хуучин ба шинэ Монголд. Улаанбаатар.

Галиндэв, Б. (2013). ХХ, ХI зууны эхэн үеийн монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал. Улаанбаатар.

Гийом де Рубрук. (2000). Монголын эзэнт гүрэнд зорчсон нь. Улаанбаатар.

Даш-Ёндон,Б.(2017). Монголын хөгжлийн философи. Улаанбаатар.

Жованни де Плано Карпини. (1988). Монголчуудын түүх. Улаанбаатар.

Инжиннаши,В. (2006). Хөх судар. Монгол бичгээс хөрвүүлэн оршил бичиж тайлбар, зүүлт хийсэн Ш.Чоймаа, М.Баярсайхан. Улаанбаатар.

Кассирер (2016). Хүний тухай судалгаа. Хүний соёлын философийн удиртгал. Хүний тухай философи. х.19. Улаанбаатар.

Коростовец И.Я. (2010). Монголд өнгөрүүлсэн есөн сар. Улаанбаатар.

Коростовец И.Я. (2017). Монголчуудын хураангуй түүх. Улаанбаатар.

Марко Поло. (1987). Орчлонгийн элдэв сонин. Улаанбаатар.

Монгол жангарын тууль. (2008). Уламжлалт эхийг баримтлан нэмэн засварлаж шүлэглэсэн Цэндийн Дамдинсүрэн. х.13. Улаанбаатар.

Одхүү,С.(2021). Бидний монголчууд: өгөгдөл, амин чанар, өөрсдийн үзэмжээр. Улаанбаатар.

Өндөр Гэгээн Богд Жавзандамба “Жанлавцогцол”Монгол хаад. 1-р боть. Улаанбаатар.

Рамстедтын захидал бичиг. (2017). Орчуулж тайлбар хийсэн М.Саруул-Эрдэнэ, Ж.Урангуа. Улаанбаатар.

Үлэмжийн чанар. Агнистын гэгээ III боть. (2016). Ноён хутагтын дуулал. НЭПКО, х.254. Улаанбаатар.

Цоохүү,Х. (2015). Монгол хүн та хэн бэ? Улаанбаатар.

ШУА. (2009). Монголын үндэсний нэвтэрхий толь. II боть. х.12-13. Улаанбаатар.

Published

2024-06-26