ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ДЭМЖИХ НЬ
Abstract
Иргэн болох үйл явц буюу иргэний мэдлэг, үнэт зүйл, зан үйлийг төлөвшүүлэх нь насан туршийн үйл явц хэдий ч сургуульд түшиглэсэн сургалтын хөтөлбөрүүд хүүхдийг нийгэмшүүлэх, нийгэмд нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны төрөл хэлбэрүүд нь сурагчдын иргэний төлөвшил, нийгмийн харилцаа, хувийн үүрэг хариуцлага, ардчилал, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт, сэтгэн бодох, судлах, дүн шинжилгээ хийх, бусадтай харилцах чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Энэ өгүүллийн хүрээнд иргэний боловсролын агуулга, иргэний нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд хичээлээс гадуурх үйл ажиллагааны ач холбогдол, чиг үүрэг, өнөөгийн тулгамдсан байдал зэргийг авч үзлээ.
References
(2023). Боловсролын ерөнхий хууль, МУ-ын УИХ
(2023). Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль, МУ-ын УИХ. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759959012931
Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр, БСШУ-НЫ Сайдын 2024.1.19 өдрийн А/26/
(2024). Ерөнхий боловсролын сургуулийн Үлгэрчилсэн дүрэм (төсөл), БШУЯ.
(2021). Ерөнхий боловсролын Шинэ үе сургуулийн сургалтыг дэмжих хичээлээс гадуурх үйл ажиллагааны журам.
(2019). Хичээлээс гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааны нөхцөл байдал, Судалгааны тайлан. СИКА.
(2021). Socialization and education: investigating the role of schools in transmitting social norms and values Dr. Santoshkumar M Katke,
The role of extracurricular activities in active citizenship education, Filiz Keser, Hanife Akar, Ali Yildirim. Pages 809-837 | 01 Nov 2011 Journal of Curriculum Studies,