ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ДУГААР АНГИЙН СУРАХ БИЧГИЙН ДААЛГАВАР, ТУРШИЛТ АЖЛЫН БОЛОВСРУУЛАЛТАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН

Authors

  • Сэржмядаг ЦОГБАДРАХ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author
  • Баатар АЛТАНСҮХ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Author

Abstract

ЕБС-ийн 7 дугаар ангийн эрүүл мэндийн сурах бичгийн даалгавар болон туршилт, дадлага ажил нь сурагчдад ямар мэдлэг, чадвар, дадал, арга барил эзэмшүүлэх болон суурь боловсролын биологийн хөтөлбөрийн үнэлгээний зорилт, жинд нийцүүлж хэрхэн боловсруулсан зэрэг асуудлыг тодорхойлж, цаашид сул талыг сайжруулах боломжийг тогтоох зорилгоор судалгааг хийлээ. Судалгаанд хэмжилзүйн болон даалгаварт шинжилгээ хийх онол, арга зүйг хослуулж хэрэглэсэн. Сурах бичгийн даалгавар, туршилт, дадлага ажлыг хэмжихийн тулд шалгуур үзүүлэлт бүхий (хэмжигдэхүүний төрөл, хэмжигдэхүүний утга тооцсон) аргачлалыг боловсруулж судалгаанд хэрэглэж, тодорхой үр дүнгүүдыг гаргаж оюун дүгнэлт хийлээ. Судалгааны хувьсагч нь нь нэрлэсэн хэмжигдэхүүний төрөлд хамаарагдаж байгаа тул даалгаврын төрөл, туршилт болон дадлага ажлын (Frequency – давтамж, Percent -хувь, Valid Percent -хувьсагчийн хувь, Cumulative percent давтамж) тоон үр дүнг SPSS программ ашиглан гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн 7 дугаар ангийн сурах бичигт 116 даалгавар боловсруулснаас 23.3 хувийг сэргээн санах үйлийг дэмжсэн; 40.5 хувийг ойлгох үйлийг дэмжсэн; 25 хувийг хэрэг үйлийг дэмжсэн, 13 хувийг олон сонголттой даалгаварууд тус тус эзлэж байна, Танин мэдэхүйн доод эрэмбийн даалгавар түлхүү боловсруулахад анхаарч ажилласан байна. Хэрвээ сул талыг сайжруулахгүй бол задлан шинжлэх, үнэлэх, бүтээх, шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх зэрэг суралцагчдын сэтгэхүйн үйлийг хөгжүүлэх чадвар болон арга барил эзэмших боломжийг хязгаарлахаас гадна эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, бие бялдарын эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшил төлөвшихгүйд хүргэх эрсдэл бий болно.

References

Батчимэг,М., Пүрэв,Ц., Амаржаргал,Т., Төгөлдөр,Я., Эрдэнэчимэг,С. (2019). Судалгааны арга зүй, чанартай судалгаанд алхам алхмаар чиглүүлэх хөтөч, Улаанбаатар: Аураг хэвлэлийн газар.

Мөнгөнтулга,Э., Баярмаа,В., Цолмон,Б., Чинзориг,Д. (2019). Эрүүл мэнд VII, Улаанбаатар: Тоонот принт.

Төмөр-очир,С. (2020). Ерөнхий хийгээд боловсролын социологи. Улаанбаатар: Монгол улсын засгийн газрын хэвлэх үйлдвэр.

Оюунцэцэг,Ш. (2013). Ерөнхий боловсролын 12 жилийн байгалийн ухааны сурах бичгийн хэл найруулга, Улаанбаатар.

Оюунгэрэл,Ш. (2018). Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-III

Жадамба,Б., Чимэдлхам,Ц. (2001).Судалгааны арга зүй, Улаанбаатар: Тоонот принт.

Чимгээ,Д., Болор,А., Энэрэл,А.,(2013). Судалгаа шинжилгээний арга зүй (SPSS программ). Улаанбаатар.

Итгэл,М. (2015).Боловсролын хэмжил зүйн онолын үндсэн ойлголт, хэрэглээ, Улаанбаатар.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам. (2019). Суурь боловсролын сургалтын хөтөлбөр. Улаанбаатар: Соёмбо притинг.

Published

2024-06-25