Х.АЙЗЕНКИЙН “БИЕ ХҮНИЙ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛОХ АСУУЛГА (EPI)” -ЫН МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ ХУВИЛБАРЫН БАТАЛГААТ, НАЙДВАРТ ЧАНАРЫН СУДАЛГАА
Abstract
Бие хүний төрх байдал, онцлог шинжийг илрүүлдэг аргуудын нэг нь Ханс Айзенкийн “Бие хүний хэв шинжийг тодорхойлох” асуулга юм. Уг арга нь Монгол хэл дээр хэд хэдэн хувилбараар орчуулагдсан байдаг ба энэхүү судалгаа нь уг асуулгын Монгол хэл дээрх хувилбарын баталгаат, найдварт чанарыг илрүүлэх зорилготой. Уг судалгаанд ашигласан Монгол хувилбар нь зохиогчийн орчуулсан хувилбар биш бөгөөд өмнө нь орчуулагдан хэрэглэгдэж буй, судалгаа, шинжилгээний ажлуудад түгээмэл ашиглагддаг, өргөн тархсан хувилбар юм. Судалгааны үр дүнд уг хувилбар нь найдварт болон баталгаат чанарыг шалгууруудыг хангахгүй байгаа нь харагдсан. Тиймээс уг хувилбарыг ашиглан хийсэн судалгаа шинжилгээний ажлуудыг эргэн харах ёстойг харуулж байна.
References
Eysenck, H. J. (1953). The structure of human personality (2nd ed.). London: Methuen.
Eysenck, H. J. (1967). The biological basis of personality. Springfield, IL: Charles C. Thomas.
Eysenck, H. J. (1990). Biological dimensions of personality. In L. A. Pervin (Ed.), Handbook of personality: Theory and research (pp. 244-276). New York: Guilford Press.
Eysenck, H. J., & Eysenck, S. B. G. (1964). Manual of the Eysenck Personality Inventory. University of London Press.
Eysenck, H. J., & Eysenck, S. B. G. (1991). Manual of the Eysenck Personality Scales. London: Hodder & Stoughton.
Janssen, J. P., & Deboutte, D. (1996). Eysenck's personality questionnaire for children and adolescents: measurement invariance between boys and girls in a Dutch-speaking population. Personality and Individual Differences, 20(6), 727-733.
O'Connor, B. P. (2002). A quantitative review of the comprehensiveness of the Eysenc Personality Questionnaire: A multivariate effect size analysis. Personality and Individual Differences, 32(5), 839-857.