БИЕ ДААН СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ СУДАЛСАН НЬ

Биологийн сургалтын жишээн дээр

Authors

  • Мэнд НАРАНТУЯА МУИС-ын ШУС Author
  • Цогхүү БАТТУЯА “Эрдмийн өргөө” ЦС Author

Abstract

Сурагчдын бие даан суралцах чадварын асуудал бол зөвхөн албан боловсролын зорилго үр дүн байгаад зогсохгүй тасралтгүй боловсролын, цаашлаад тогтвортой боловсролын цөм асуудал юм. Бие даасан суралцахуй нь суралцагчдын амжилтыг хамгийн хямд үнээр хэрэгжихэд илүү нөлөөтэй талаар судалгаануудад тэмдэглэсэн байдаг. Энэхүү судалгааны хүрээнд манай багш нар суралцагчдын бие даах чадвар, түүний хүчин зүйлийн талаарх ойлголтыг судлан тогтоох зорилгоор ЕБС-ийн 150 багшаас асуулга авч дүгнэсэн болно. Судалгааны дүнгээс үзвэл, бие даах чадварын талаар багш нар өдөр тутам хэрэглэж, дүгнэж, тайлбарлаж ярьж байгаа ч ойлголтын болоод онолын мэдлэг дутмаг гэж дүгнэхээр үр дүн гарсан.

Published

2024-06-25