СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГААС БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХ, ГЭР БҮЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
Abstract
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” (2005) -ыг БСШУСЯ, ЭМЯ болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран баталсан байна. Уг бодлогод бага насны хүүхдийн хөгжлийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд нэгдмэл, цогц байдлаар ажиллахыг дэмжихийн зэрэгцээ хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар үйлчилгээний олон хувилбарыг хөгжүүлэхийг дэмжсэн чиглэлүүдтэй байна. Үүнтэй холбоотой СӨБ-ын байгууллагын удирдах ажилтан, багш, эцэг эхийн оролцоо зохион байгуулж буй үйл ажиллагаа, хамтран ажилладаг байгууллага, хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулдаг талаарх мэдээлэлд тулгуурлан судалгааны үр дүнгээс танилцуулж байна.