ШУҮИС-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ОЛОН УЛСЫН ИЖИЛ ТӨСТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Authors

  • Ц. ЖАВЗМАА АШУҮИС Author
  • Л. ПҮРЭВДОЛГОР Author
  • П. ЖАРГАЛБАТ Author
  • Р. ОЮУНБИЛЭГ Author
  • Т. АХЫТ Author
  • С. БАТТУЛГА Author
  • Л. АЖНАЙ АШУИС Author

Abstract

Шинжлэх ухаан технологийн дэвшил нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт эрчимтэй хөгжиж, эмчилгээ, оношилгооны олон шинэ дэвшилтэт технологиуд бий болсоноор анагаах ухааны шинэ салбар болох Эрүүл мэндийн мэдээлэл зүйн (health informatics) салбар үүсч, хөгжих нөхцөл болсон. Эрүүл мэндийн мэдээлэл зүйн салбарт Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэн гаргадаг. АШУҮИС-ийн Мэдээлэл зүй, эрүүл мэндийн сургалтын төлөвлөгөөг Эрүүл Мэндийн Мэдээлэл Зүйн шинжлэх ухаан (health informatics sciences)-аар бакалаврын зэрэг олгодог АНУ, Канад, Германы зарим их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөтэй харьцуулж судаллаа. Мөн өөрийн орны мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ШУТИС-ийн МХТС, МУИС-ийн ХШУҮИС, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны сургуулийн мэдээлэл зүйн багшийн сургалтын төлөвлөгөөтэй харьцуулсан.
АШУҮИС-ийн Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр нь гадаадын их, дээд сургуулиудын ижил мэргэжлийн хөтөлбөрүүдээс эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн ойлголтуудыг тусгаснаараа төстэй. Дотоодын сургуулиудын мэдээлэл технологийн мэргэжлийн хөтөлбөртэй харьцуулахад өөрсдийн боловсруулсан хөтөлбөрт Мэдээлэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтэй хамаатай анагаах, эрүүл мэндийн салбарын онцлогыг тусгаснаараа онцлогтой. Судалгааны баг эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжилтний сургалтын хөтөлбөрт математик, статистик, өгөгдөл тандалтын кластер шинжилгээний аргаар боловсруулалт хийн, үр дүнг гаргасан.

References

A Brief History of Health Informatics. (огноо байхгүй). http://healthinformatics.uic.edu/resources/arnticles/a-brief-history-of-health-informatics/-ээс гаргасан

Shukla, D. P. (2014). A literature review in health informatics using data mining techniques. International Journal of Software and Hardware Research in Engineering, 2(2), 123-129.

Б.Одгэрэл, Л. Ц. (2018). Мэдээлэл зүй хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа. УБ: АШУҮИС.Галбадрах, Ч. П. (2018). 2018). АШУҮИС –д хэрэгжүүлж буй “Мэдээлэл зүйч, эрүүл мэндийн” хөтөлбөрт өгсөн сэтгэл ханамжийн судалгаа. Монголын Мэдээллийн Технологи 2018 эрдэм шинжилгээний хурал, 2018.

Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай. (2014). https://mecss.gov.mn/law/200/-ээс гаргасан.

Published

2024-06-25