ӨВӨР МОНГОЛЫН МОРИН ХУУРЫН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДАЛСАН НЬ

Authors

  • Балж ОРГИЛ Author

Abstract

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд уламжлалыг сэргээх, хадгалах, өвлүүлж үлдээх асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Үүний дотор ялангуяа морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, морин хуур хөгжмийн багш бэлтгэгдэж байгаа хэдий ч багшийн хөгжлийн асуудал чухлаар тавигдаж байна. Гэсэн хэдий ч морин хуурын багшийн мэргэжлийн хөгжлийг нарийвчилсан судалгаа төдийлөн хийгдэхгүй байна. Тус судалгааны үр дүнд Өвөр Монголын морин хуурын 182 багшийг асуулгын аргаар судалгаанд хамруулж тэдний мэргэжлийн хөгжилд нөлөө үзүүлж буй гол хүчин зүйлсийг илрүүлсэн болно. Мөн морин хуурын багш нарын мэргэжлийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашид дээшлүүлэх боломж бололцооны талаар судлаж зохих үр дүнд хүрсэн.

References

Байгалмаа,Ч. (2013). Багшийн мэргэжлийн хөгжил туршилт судалгаа. Улаанбаатар: Бит Пресс.

Батболд,Т. нар. (2018). Судалгааны ажлын аргазүй. Улаанбаатар: Соёмбо Принтинг.

Бат-Очир,А. (2016). Морин хуур хөгжмийн сурах бичиг. Улаанбаатар: Сод Пресс.

Бэгз,Н., Санжаабадам,С. (2015). Сайн багш-Багшийн хөгжил. "Боловсрол судлал" сэтгүүл, дугаар 8.

Дэлгэржав,М. (2006). Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд. Улаанбаатар: Соёмбо принтинг.

Пүрэвдорж,Ч. (2011). Багшлахуйн менежмент. Улаанбаатар: Монсудар.

Пүрэвсүрэн,Д. (2007). Монголын хөгжмийн боловсролын уламжлал, шинэчлэл. Улаанбаатар: Сод Пресс.

Энхцэцэг,Д. (2018). Хуурын татлага-Монголын хөгжимт соёлын феномен болох нь. Улаанбаатар: Бэмби сан.

Published

2024-06-25