ОЮУТАНД ТӨЛӨВШИЖ БУЙ ХАНДЛАГЫГ ҮНЭЛЭХ БОЛОМЖ

туршин заах дадлагын жишээн дээр

Authors

  • Галбадрах ДЭЛГЭРМАА МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль Author
  • Бямбасүрэн АРИУНЗАЯА МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль Author

Abstract

Хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдан тухайн мэргэжил болон хичээл тус бүрээр оюутны эзэмших мэдлэг, чадвар, хандлагын жагсаалтыг боловсруулан гаргаж хичээлийн үр дүн нь түүнд чиглэгдэж байна. Хөтөлбөрийн болон хичээлийн үр дүнг Блумын боловсруулсан таксномын ангилал зүйн 3 талбарыг хамгийн товчоор мэдлэг-чадвар-хандлага хандлага (Knowledge-Skill- Attitude) (Skill-Knowledge-Attitude- KAS), Yйл – сэтгэлгээ – мэдрэмж (Do- Think –Feel )-ид үндэслэн үнэлгээний шалгуур боловсруулан үнэлэхдээ мэдлэг, чадварыг түлхүү үнэлж байгаа боловч хандлагыг үнэлэх боломж нь хангалтгүй байна. Оюутанд төлөвшиж буй хандлагыг туршин заах дадлагын үр дүнд тулгуурлан үнэлэх боломжийг судаллаа.
Оюутны төлөвшиж буй хандлагыг үнэлэхдээ дадлагын дэвтэрт тусгагдсан хандлагын үзүүлэлтүүд дээр тулгуурлан асуулга боловсруулан оюутан өөрийгөө, дадлага удирдаж буй цэцэрлэгийн болон МУБИС-ийн зөвлөх багш нараас судалгаа авч үр дүнг тооцсон.

References

Амаржаргалан,Т. (2018). Дээд боловсролын хөгжлийн хандлага, бодлого, чиглэл.

Нитко,Ж. Брүүкхарт, М. (2011). Суралцагчдын эзэмшисэн боловсролыг үнэлэх арга зүй. USA: Pearson

Намжилдагва,Р.(2014). Суралцахуй хийгээд суралцахуйн онол, загварчлал. Улаанбаатар

Нэнси, П. Галлаван. (2016). Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ.

Наранцэцэг,Ц. нар (2017). Багшлах дадлагын дэвтэр II.

Published

2024-06-24