МОНГОЛЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ
Abstract
Боловсролын хүрээлэн БСШУСЯ-ны захиалгаар, 6-21 настай хүүхдийн хөгжлийн онцлог, шалгуур үзүүлэлтийг боловсруулах зорилгоор “Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийн технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь” төсөлт судалгааг 2014-2017 онд гүйцэтгэсэн.
Судалгааны ажлын бүтээгдэхүүний нэг нь судалгааны үр дүнд тулгуурлан боловсролын түвшинд баримжаалсан, хүүхэд, залуучуудын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн шалгуур, үзүүлэлт юм. Тухайн шалгуур, үзүүлэлтийг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх түвшний байгууллага, мэргэжлийн хүмүүс, хүүхэд, залуучуудтай ажилладаг хүмүүс, эцэг эхчүүд болон өөрийн хөгжлийн онцлогийг танин мэдэх, түүнийг улам сайжруулахын үүднээс хүүхэд, залуучууд өөрсдөө ашиглах бүрэн боломжтой. Энэ өгүүллээр тухайн шалгуур, үзүүлэлтийн талаар тайлбарлан таниулахыг зорилоо.