СӨБ-ЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА БА БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

Authors

  • Цэрэндорж ЛХАГВАСҮРЭН Боловсролын хүрээлэн Author

Abstract

Ардын хувьсгалын эхэн үеэс буюу 1924 онд хуралдсан улсын анхдугаар хуралд Ардыг гэгээрүүлэх яамнаас “... хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай ...” асуудлыг хэлэлцэж байсан түүхэн баримт байна.  Анх1956 онд цэцэрлэгийн нэгдсэн хөтөлбөрөөр хүмүүжил сургалтын ажлыг явуулж, 1964 оноос анхны үндэсний хөтөлбөр “Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ” нэртэйгээр хэрэгжиж эхэлснээс хойш хөтөлбөрийг хэд хэдэн удаа шинэчлэн өөрчилжээ. 1968 онд цэцэрлэг нь нэгдсэн хүмүүжлийн ажлын хөтөлбөртэй болжээ. Мөн туршилт хийж байж хөтөлбөр хэрэгжүүлдэг туршлага байна. Жишээ нь: 1975 онд СХУХ-ээс Монгол хүүхдийг 6 жилийн турш нас бүрд хийсэн туршилт судалгаанд үндэслэн хөтөлбөр боловсруулан улсын хэмжээнд мөрдөж эхэлж байжээ. 1974 оноос цэцэрлэгт хамрагдаагүй 7-8 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэхийн тулд өдрийн бэлтгэл бүлэг түр цагаар хичээллүүлэн 3000 гаруй хүүхэд хамруулж байсан туршлага байна.

Published

2024-06-24