ОЮУТНУУДЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГҮНЭЛЭХ НЬ
Abstract
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны иргэд өөртөө хөрөнгө оруулалт хийж цалин мөнгө, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд дээд боловсрол эзэмшдэг бол манай улсад “хүнд үзүүлэх” дипломыг чухалчлан үзэж, ерөнхий боловсролын сургуульд хэрхэн суралцаж төгссөнөөс үл хамааран их дээд сургуульд элсэн орж байгаа нь дээд боловсролын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийн нэг болсоор байна.
Оюутнуудын суурь боловсролын (унших, ойлгох, бичих чадвар) түвшинг тодорхойлж үнэлгээ өгөх зорилгоор энэхүү судалгааг хийв. Тус сургуулийн багш нар одоо суралцаж байгаа оюутнуудын ерөнхий суурь мэдлэг, уншсан зүйлээ ойлгох, ярих, бие даан суралцах, суралцах арга барил эзэмшилтийн хувьд хангалтгүй, харин өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах чадварыг дунд зэрэг гэж үнэлсэн байна. Судалгаанд хамрагдсан оюутнуудын нэг минутанд унших хурд, уншсанаа ойлгох түвшин хангалтгүй, бичих чадварын хувьд 95.8 хувь нь 2-70 хүртэл үгийг алдаатай бичиж, зарим оюутан 2 үг тутмын 1-ийг алдаатай бичиж байна. Оюутнуудын зөв бичих чадвар нь ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн дүнтэй (r=0.2, P<0.01) шууд сул хамааралтай байна.