4-5 НАСНЫ ХҮҮХДИЙН ШАГАЙГААР ТОГЛОХ ЯВЦАД БУСАДТАЙ ХАМТРАН ТОГЛОХ ЧАДВАР
Abstract
Манай ард түмний хүүхэд, хойч үеэ сургаж, хүмүүжүүлж ирсэн баялаг туршлага соёлын их өвийн нэг хэсэг бол шагайн наадам юм. Түүнчлэн шагайн тоглоом нь өртөг үнэ гэлгүйгээр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж болохуйц хямд хөсөр наадгай юм. Хүүхэд тоглох явцдаа өөр хоорондоо нээлттэй харьцаж, тоглоомоо өөрийн хүсэл сонирхлоор чөлөөтэй сонгож, дотоод сэтгэлээ илэрхийлж аав ээж ах эгч, эмч, багш болон нийгмийн амьдралыг дууриан ялангуяа ээж аавын ба бусад хүмүүсийн харилцааг илэрхийлж тоглодог. Тоглонгоо хөгжих гээд янз бүрийн тоглоом тараагаад өгөх биш насны онцлогт тохирсон сэтгэхүй, хэл яриа, бие бялдарын хөгжлийг дэмжсэн тоглоом сонгох ба тоглоомыг хэрхэн ашиглах загвар зааварчлага аргачлал байх шаардлагатай байдаг.
Нөгөөтэйгүүр нийгмийн байдал хэт хотжиж залуучууд техник хэрэгслийг илүү сонирхож шагайг мэдэх нэрлэх төдийхөн сонирхохгүй байгаа байдлыг ажиглаж олдоц сайтай эдийн засгийн хэмнэлттэй онцлогийг харгалзан уламжлалаа сэргээх хүүхдийн хөгжилд илүү ач холбогдолтойг олж харсны үүднээс Монгол ардын тоглоом болох шагайн тоглоомоор тоглох явцад хүүхдийн бусадтай хамтран тоглох чадвар хэрхэн хөгждөг болохыг судлан туршсан судалгааны үр дүнг танилцуулж байна.