ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС
Abstract
Сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын түвшинд шинэчилсэнтэй холбоотой хэрэгжилтийг судлах хэрэгцээ байна. Иймээс бага, дунд, ахлах ангийн хувьд хэрэгжилтийг судлаж буй хичээлийн агуулгын хүрээнд сорилуудаар тогтоон, сурагчдын гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлав. Судалгаагаар ерөнхий боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт анги ахих тутам буурсан, сурагчдын гүйцэтгэл хот хөдөөд амьдардаг болон эцэг эхийн боловсролын түвшин, өрхийн сарын дундаж орлого, хичээл таслалт, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах байдал зэрэгтэй холбоотой ялгаатай байна.
Downloads
Published
2024-06-24
Issue
Section
Articles