ГАДААД ХЭЛ СУРАХ ХЭВ МАЯГ, ГОЛЧ ДҮНГИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА

Англи хэлний 2-р курсын оюутнуудын жишээн дээр

Authors

  • Тэрбиш МЯГМАРСҮРЭН Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль Author

Abstract

Багш нар улирлын эхэнд заах гэж буй хичээлээ ямар арга, хэлбэрээр зохион байгуулах талаарх шийдвэрийг гаргахын тулд, улирлын дунд сонгосон арга нь хир зэрэг үр өгөөжтэй байгааг үнэлэхийн тулд, мөн улирлын эцэст суралцагчдыг ямар үр дүнд хүргэснээ тодорхойлох зорилгоор хичээл заах, арга барилаа судлан ажилладаг. Энэ нь суралцагчдаа амжилттай сургах гэсэн багш нарын эрэл хайгуул юм. Энэхүү эрэл хайгуулын хүрээнд хөндөгддөг нэгэн асуудал бол сурах хэв маяг. Хичээл заах арга, стратегийг сонгоход суралцагчийн сурах хэв маягийг харгалзан үзэх нь багшийн хичээлээ заахад анхаарах зайлшгүй нэгэн шаардлага билээ. Сурах хэв маяг тодорхойлох энэхүү судалгаанд физиологийн буюу хүртэхүйн, хувь хүний онцлогт тохирсон хэв маягийг үнэлдэг СХМҮ (сурах хэв маягийн үзүүлэлт) (LSI - learning style indicator) загварыг ашиглав. СХМҮ загварыг Винтергэрст, Дэ Капа (2002) нарын эрдэмтэд англи хэлийг хоёрдогч хэлээр судалж буй суралцагчдын сурах хэв маягийг тодорхойлох зорилгоор боловсруулжээ. Тус судалгаанд англи хэлний багш, орчуулагч мэргэжлүүдээр суралцаж буй хоёрдугаар курсын оюутнуудын сурах хэв маягийг тодорхойллоо.

Published

2024-04-15