БАЙГУУЛЛАГЫН ИННОВАЦЫН ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ НЬ
их, дээд сургуулийн жишээн дээр
:
энтрепренер; инновацын тухай хууль; инновацын индекс; үндэсний хөтөлбөр.Хураангуй
Өнөө үед дэлхийн их, дээд сургуулиуд сургалтыг голчлох хандлагаас судалгаанд суурилах, улмаар шинэ өвөрмөц технологи бүхий гарааны бизнесийн санааг гарган, эхлүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулахад чиглэн энтрепренер хэв шинжтэй болон хөгжих болсон байна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд инновацын хууль, эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг гарган мөрдлөгө болон ажиллахын сацуу томоохон их, дээд сургуулиуд нь эрхэм зорилго, хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөндөө инновацыг нэвтрүүлэх чиглэлийг тусган ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулийн инновацын хөгжлийн өнөөгийн байдал, инновацын чадавхыг үнэлэх асуудал зайлшгүй тулгарч эхлээд байгаа бөгөөд зарим сургуулиудын хувьд энэхүү инновацын чадавх ямар түвшинд байгааг үнэлэх зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Бид хувийн их, дээд сургуулийн нийтлэг төлөөлөл болж чадах “А” сургуулийн инновацын чадавхыг бизнесийн удирдлагын доктор М.Заяагийн санал болгосон их сургуулийн инновацын чадавхын үнэлгээний арга зүй[1]-г сонгон авч үнэлгээ хийв. Энэхүү үнэлгээний арга зүй нь 5 бүлэг 30 үзүүлэлтээс бүрдэх ба 1-10 хүртэлх оноогоор үнэлэх аргачлалын дагуу “А” сургуулийн инновацын чадавхын үнэлгээ 3.313 буюу хангалтгүй түвшинд байгааг тогтоон дүгнэлт гаргасан. Цаашид энэхүү аргачлалын дагуу их, дээд сургуулиуд өөрсдийн инновацын чадавхыг үнэлж, өөрийн үнэлгээний нэг үзүүлэлт болгон ашиглах нь тэдний өсөлт, хөгжил, сайжруулалтад тодорхой хувь нэмэр болно гэсэн саналыг дэвшүүллээ.
[1] Бизнесийн удирдлагын докторын диссертацийн ажил 2016
Ном зүй
Дунгармаа,Д. (2014). Дээд боловсролын сургалтын инноваци аргууд
Жундаамаа,Г. (2018). Дээд боловсролын инновацийг хөгжүүлэхэд цахим сургалтын гүйцэтгэх үүрэг, илтгэл
Оюунцэцэг,Л. & Заяа,М. (2022). Инновацын судалгааны арга зүй. Улаанбаатар
Henry, E., & Andrew Webster. (2000). The future ofthe university and the university of the future:evolulion of ivory towerto entrepreneurial paradigm. Research Policy 29(2000)
Maribel, G., James A, G., & David Urbano. (2015). Economic impact or entrepreneurial universities activities: Anexploratory study of the United Kingdom. Research Policy 44.(2015)
www.legalinfo.mn
https://www.wipo.int/gii-ranking/
www.num.edu.mn
www.must.edu.mn
www.msue.edu.mn