Боловсролын ялгаатай хэрэгцээтэй сурагчдын сэтгэхүйн хөгжлийн онцлогийг судалсан үр дүн
Бага ангийн сурагчдын жишээн дээр
Keywords:
боловсролын ялгаатай хэрэгцээтэй сурагч; сэтгэхүйн хөгжил; бодит дүрслэлийн сэтгэхүй; орон зайн орон зайн дүрслэлийн сэтгэхүй.Abstract
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах журам” (БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаал)-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн ялгаатай хэрэгцээ, сонирхлыг харгалзан суралцахуйг оновчтой төлөвлөн, сургалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг тусгасан. Мөн хүүхдийн хэрэгцээнд суурилсан хэл яриа, танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих арга технологийг оновчтой боловсруулан хүүхдийн хөгжлийг дэмжихийн тулд тэдний хөгжлийн онцлогийг танин мэдэж, судалгаатай хандах шаардлага зайлшгүй байна.
Иймд БСҮХ нь боловсролын ялгаатай хэрэгцээтэй сурагчдын танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн тандалт судалгааг 2023 онд хийсэн. Энэ удаа хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн онцлогийг судалсан үр дүнгээс танилцуулахыг зорилоо.