Манж Чин улсын сүүл үеийн Монгол орон дахь боловсролын бодлого

Authors

  • На. ЗОРИГТ БНХАУ, Улаанхад дээд сургууль Author
  • Галиндэв ӨЛЗИЙСАЙХАН МУБИС Author

Abstract

XIX зууны дунд үеэс эхлэн Манж үндэстнийг хятадчилах үйл явц хурдацтай явагдаж, Манж Чин улсын үндэсний хэл болох манж хэлний байр суурь эрс суларч, хятад хэлний байр суурь хурдацтай нэмэгдэн, аажмаар манж хэлийг орлон үндэсний хэл болжээ. Үндэсний нэгтгэлийг хангах төрийн бодлогын нөлөөгөөр Манж Чин улсын Засгийн газар “Айлтган тогтоосон сургуулийн дүрэм (Гуймао сургалтын тогтолцоо)”-ийг нийтэлж, улсын хэлийг (хятад хэл) сурталчлах үндэсний хэлний боловсролын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлжээ. Манж Чин улсын нэг бүлэг төрийн түшмэдийн Монгол бүс нутаг дахь боловсролын талаарх үзэл баримтлал нь ч монголчуудыг хятад хэл, соёлд уусгах явдал байв. Тухайн үед монгол ноёд, язгууртнууд боловсролын хоцрогдол нь Монгол бүс нутгийн хоцрогдлын үндэс гэж ойлгон, боловсролын шинэчлэлийг дэмжсэн. 1911 онд Манж Чин улсын Засгийн газар Наянт, Гүнсэнноров зэрэг Монгол ноёдын боловсруулсан “Монголын боловсролыг бэлтгэх зөвлөмж”-ийг үндэслэн “Монгол, Төвөд, Хотонгийн газар орон дахь сургууль байгуулах дүрэм”-ийг боловсруулжээ. “Монголын боловсролыг бэлтгэх зөвлөмж”-д “Монголын боловсролыг монгол хэлнээс эхлэх ёстой” гэж онцолжээ. “Монгол, Төвөд, Хотонгийн газар орон дахь сургууль байгуулах дүрэм”-ийн агуулга нь Манж Чин улсын засгийн газар 1903 онд баталсан “Айлтган тогтоосон сургуулийн дүрэм”-ийн холбогдох агуулгад зохицуулалт хийж, Монголын соёлыг тодорхой хэмжээнд хамгаалах оролдлого байсан ч боловсролын бодлогын хүрээнд Хятадын соёлд уусгах хандлага давамгайлж байжээ.

References

Сөн Сэн. (1998). Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг. Тяньжин: Тяньжиний эртний номын хэвлэлийн хороо.

Юй Фэнчүн. (2012). Үндэстний нэгдлийн зам-Орчин үеийн Хятдын үндэстэний улсын бүтээн байгуулалт доорх Өвөр Монголын зүүн нутгийн Монгол хошуудын боловсрол. Харбин хот: Хармөрөн боловсролын хэвлэлийн хороо.

Шу Шинчэн. (1961). Хятадын орчин үеийн боловсролын түүхэн материалууд, (Дээд дэвтэр). Бээжин: Ардын боловсролын хэвлэлийн хороо.

Шу Шинчэн. (1961). Хятадын орчин үеийн боловсролын түүхэн материалууд, (Дунд дэвтэр). Бээжин: Ардын боловсролын хэвлэлийн хороо.

Зүүн гурван мужийн Монголын хэрэг эрхлэх товчооноос эмхэтгэсэн (Оюунгэрэл хянан засварласан). (2014). Жирмийн чуулганы арван хошууны дахь мөрдөн байцаалтын тайлан. Харбин хот: Хар мөрөн боловсролын хэвлэлийн хороо.

Ву Лужэн. (2008). Зүүн дөрвөн чуулганы Монголын үнэн тэмдэглэл. Өвөр Монголын түүхэн баримт бичгийн цуврал 4-р боть. Хөх хот: Юаньфан хэвлэлийн хороо.

Ву Лужэн. (2008). Монголыг удирдах тухай дурдлага. Өвөр Монголын түүхэн баримт бичгийн цуврал, 4-р боть. Хөх хот:Юаньфан хэвлэлийн хороо.

Яо Шигуан. (2008). Монголыг бэлтгэх тухай товч сануулга. Өвөр Монголын түүхэн баримт бичгийн цуврал, 4-р боть. Хөх хот:Юаньфан хэвлэлийн хороо.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн түүх судлах газрын гуравдугаар судлах газрын лавлах номын баг. (1959). Ши Ляны үлдсэн эх ноорог, айлтгал бичиг (2-р дэвтэр, 7-р боть). Бээжин: Жунхуа ном товчоо.

Зян Вэйгон, Лю Лицян. (2014). Хятадын хил хязгаарын судалгааны номын сан (анх найруулал), Зүүн хойд хил хязгаар (9-р боть·Зүүн хойд гурван мужийн Монголын албан ёсны баримт бичгийн эмхэтгэл). Харбин хот: Хармөрөн боловсролын хэвлэлийн хороо.

Хятадын нэгдүгээр түүхийн архивын газар. На чин ван нарын санал болгосон Монголын боловсролыг бэлтгэх зөвлөмж. (Гадаад Монголын төрийг засах явдлын яам, Бүх файл,·Монгол хошууны ангилал. 301-р боть)

Өвөр Монголын боловсролын түүхийн ойллогын материал, 2-р боть. (1995). Хөх хот: Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хороо.

Жэн Хэшэн. (1936). Манай улсын хилийн боловсролын төлөвлөгөө ба байгууламжууд (Дээд дэвтэр). Боловсрол сэтгүүл. No.5. Шанхай: Арилжааны хэвлэлийн газар.

Гуан Шяохун. (2000). Хожуу Чин гүрний Боловсролын яамны судалгаа. Гуанжоу: Гуандун боловсролын хэвлэлийн хороо.

Published

2025-01-06