ТХЗ-ЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭГШ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭНДБОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ АШИГЛАХ НЬ

Authors

  • Самбуу УЯНГА МУИС-ийн ХШУИС Author
  • Юра АЛТАНТУЯА БСШУСЯ Author
  • Данзан ЦЭДЭВСҮРЭН МУБИС-ийн МБУС Author
  • Намсрайдорж МӨНХЦЭЦЭГ МУИС-ийн ХШУИС Author

Abstract

Өдгөө дэлхийн улс орнууд боловсролын статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах, түгээхэд болон бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд боловсролын удирдлагын мэдээллийн систем (БУМС)-ийг өргөн ашиглаж байна. Манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мэдээллийн системийг боловсруулан нэвтрүүлж, сургуулийн барилга байшин, багш, суралцагчийн гэх мэт мэдээлэл бүхий бүртгэл, мэдээллийн систем бүрдээд байгаа нь багагүй ололт амжилт билээ. Энэхүү өгүүлэлд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон боловсрол, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго (TХЗ) 4 боловсролын шалгуур үзүүлэлтүүдийн бэлэн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид ТХЗ-ын үзүүлэлт, тэгш байдлын шинжилгээнд боловсролын салбарын мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.

Published

2024-04-25